Jump to content

Карло Понти

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карло Понти, 1951 он

Карло Понти (итал. Carlo Ponti; 1912 оны 12-р сарын 11-нд төрж, 2007 оны 1-р сарын 10-нд нас барсан) — Италийн алдартай кино продюсер.

Карло Понти 1912 оны 12-р сарын 11-нд Италийн Мажента хотод төрсөн. Миланы Их Сургуульд хуульч мэргэжлээр суралцсан байна.

Тэрээр 1941 онд кино продюсероор ажиллаж эхэлсэн бөгөөд карьерынхаа туршид Федерико Феллини ("Зам"), Витторио Де Сика ("Неаполийн алт"), Дэвид Лин ("Доктор Живаго"), Микеланжело Антониони ("Тэсрэлт", "Сурвалжлагч") болон Итали болон бусад олон хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог бүтээлүүд зэрэг 140 гаруй кинон дээр хамтран ажилласан байна.

Карло Понтийн хоёр дахь эхнэр нь жүжигчин Софи Лорен байсан бөгөөд тэрээр эхнэрээ дэлхийн од болгож чадсан юм. Энэ гэрлэлтээс тэд хоёр хүүтэй болсон: хөгжмийн удирдаач бага Карло Понти (Карло бага байхдаа кинонд тоглосон), кино продюсер Эдуардо Понти. Түүний анхны гэрлэлтээс төрсөн хүү Алессандро нь мөн кино продюсер болжээ.

Продюсероор амжилласан гол кинонууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1954 — Зам (итал. La Strada, 1954) найруулагч Федерико Феллини
  • 1954 — Неаполь хотын алт (итал. L'Oro di Napoli, 1954) найруулагч Витторио де Сика
  • 1956 — Дайн ба энх (англ. War and Peace, 1956) найруулагч Кинг Видор
  • 1958 — Ийм нэг эмэгтэй (англ. That Kind of Woman, 1959)
  • 1960 — Чочара (итал. La Ciociara, 1960, үгчилбэл — Чочарагаас ирсэн эмэгтэй) найруулагч Витторио де Сика
  • 1961 — Эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн (франц. Une femme est une femme) найруулагч Жан-Люк Годар
  • 1961 — Леон Морен, лам (франц. Léon Morin, prêtre, 1961) найруулагч Жан-Пьер Мэльвиль
  • 1961 — Лола (франц. Lola, 1961) найруулагч Жак Дэми
  • 1962 — Боккаччо-70 (итал. Boccaccio '70) найруулагч Марио Монничели, Федерико Феллини, Витторио де Сика
  • 1962 — Матаач (франц. Le Doulos) найруулагч Жан-Пьер Мэльвиль, гол дүрд Жан-Поль Бельмондо
  • 1962 — Альтонагийн нууц (итал. I sequestrati di Altona, 1962) найруулагч Витторио де Сика
  • 1963 — Өчигдөр, өнөөдөр, маргааш (итал. Ieri, oggi, domani, 1963) найруулагч Витторио де Сика, дүрүүдэд Софи Лорен, Марчелло Мастроянни.
  • 1963 — Үзэн ядалт (фр. Le Mépris, 1963) найруулагч Жан-Люк Годар
  • 1964 — Итали маягийн гэрлэлт (итал. Matrimonio all'italiana, 1964) найруулагч Витторио де Сика
  • 1965 — Арав дахь хохирогч (итал. La Decima Vittima, 1965) найруулагч Элио Петри
  • 1965 — Живаго эмч (англ. Doctor Zhivago, 1965) найруулагч Дэвид Лин
  • 1966 — Томсгосон гэрэл зураг (англ. Blowup, итал. Blow-Up, 1966) найруулагч Микеланжелло Антониони
  • 1967 — Гал сөнөөгчдийн багт наадам (чех. Hoří, má panenko) найруулагч Милош Форман
  • 1968 — Амраг хайртууд (итал. Amanti, фр. Le temps des amants, 1968) найруулагч Витторио де Сика
  • 1970 — Забриски-пойнт (англ. Zabriskie Point, 1968) найруулагч Микеланжелло Антониони
  • 1972 — Цагаан, улаан ба … (итал. Bianco rosso e...) найруулагч Альберто Латтуада
  • 1973 — Жордано Бруно (итал. Giordano Bruno, 1973) найруулагч Жулиано Монтальдо
  • 1974 — Аялал (итал. Il viaggio, фр. Le voyage, 1974) найруулагч Витторио де Сика
  • 1974 — Зэрлэг амьтан (итал. Il bestione, 1974) найруулагч Сержо Корбуччи
  • 1975 — Гангстерын хүүхэлдэй (итали. La Pupa Del Gangster) Жоржио Капитани
  • 1975 — Мэргэжил: сэтгүүлч (итал. Professione: Reporter, 1975) найруулагч Микеланжелло Антониони
  • 1976 — Жигшүүртэй, бохир, ууртай (итал. Brutti sporchi e cattivi)
  • 1976 — Кассандра даваа (англ. The Cassandra Crossing)