Jump to content

Кармен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зохиолын анхны хэвлэлийн нүүр хуудас

«Кармен» (франц. Carmen) — Францын зохиолч Проспер Меримэгийн 1845 онд бичсэн болгино өгүүллэг. Энэ зохиол 4 бүлэгтэй бөгөөд хөгжмийн зохиолч Жорж Бизе уг зохиолд суурилж алдарт "Кармен" дуурийг бүтээсэн юм.

Энэ зохиолд баск үндэстэн Хосе цыган эмэгтэй Карменситед дурласан тухай өгүүлдэг. Үүний зэрэгцээ Испанийн цыгануудын дээрэмчин тэнэмэл амьдрал, ёс заншил, соёл, үнэт зүйлсийг дэлгэрэнгүй дүрсэлсэн байдаг. Хосе Карменситагаас үг дуугүй эрхшээлдээ орохыг тулгасан боловч эрх чөлөөг эрхэмлэгч цыган эмэгтэй өөрийн амиа золиослон байж татгалздаг байна.

Дэлгэцэнд буулгасан бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1907 — «Кармен» (Carmen), найруулагч Артур Гилберт, Их Британи.
  • 1909 — «Кармен» (Carmen), найруулагч Жироламо Ло Савио, Итали.
  • 1910 — «Севилийн тамхи үйлдвэрлэгч» (The Cigarette Maker of Seville), АНУ.
  • 1915 — «Кармен» (Carmen), найруулагч Сесил Блаунт Демилль, АНУ.
  • 1915 — «Кармен» (Carmen), найруулагч Чарли Чаплин, АНУ.
  • 1926 — «Кармен» (Carmen), найруулагч Жак Фейдер, Франц.
  • 1933 — «Кармен» (Carmen), найруулагч Лотта Райнигер, Герман.
  • 1933 — «Трианагийн Кармен», найруулагч Флориан Рей, Герман— Испани.
  • 1945 — «Кармен» (Carmen), найруулагч Кристиан-Жак, Франц — Итали.
  • 1948 — «Кармены хайр» (The Loves of Carmen), найруулагч Чарльз Видор, АНУ.
  • 1959 — «Рондагаас ирсэн Кармен» (Carmen la de Ronda), найруулагч Тулио Демичели, Испани.
  • 1978 — «Кармен-цуврал ая» найруулагч Феликс Слидовкер, зохиол, хореограф Альберто Алонсо, хөгжим Жорж Бизе, Родион Щедрин, удирдаач Геннадий Рождественский, дүрүүдэд Майя Плисецкая, Александр Годунов, Виктор Барыкин, Сергей Радченко, ЗХУ-ын Большой театрын тавьсан Телевизийн бүжгийн жүжиг.
  • 1983 — «Нэр: Кармен» (франц. Prenom Carmen), найруулагч Жан-Люк Годар, Франц.
  • 1983 — «Кармен» (Carmen), найруулагч Карлос Саура, Испани.
  • 2003 — «Кармен» (Carmen), найруулагч Висенте Аранда, Испани.
  • 2003 — «Кармен», найруулагч Александр Хван, Орос.
  • 2005 — «Каеличегаас ирсэн Кармен» (U-Carmen e-Khayelitsha), найруулагч Марк Дорнфорд-Мэй, Өмнөд Африк. Уг үйл явдлыг орчин үед, Кейптаун хотын хамгийн ядуу дүүргүүдийн нэгэнд өрнөдөг хэлбэрээр хийсэн.
  • 2013 — «Кармений бүрэн түүх» / Carmen, toute une histoire (найруулагч Патрик Кьюцци / Patrick Chiuzzi)