Jump to content

Катаниа Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Катаниа Их Сургууль (Итали: Università degli Studi di Catania) нь Сицилийн Катаниа хотод байрладаг их сургууль юм. 1434 онд байгуулагдсан энэ сургууль нь Сицилид хамгийн эртний, Итали улсад 13 дахь, дэлхийд 29 дэх хамгийн эртний их сургууль юм. 60,000 гаруй оюутантай бөгөөд Сицилид хамгийн том их сургуульд тооцогддог.

Италийн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд (240/10 тоот хууль) Катаниа Их Сургууль бүтэц зохион байгуулалтаа шинэчилж, факультетуудыг татан буулгаж, харьяа тэнхимүүдийг дахин зохион байгуулсан. Одоогоор тус сургууль нь 17 тэнхим, Анагаахын факультет, мөн салбар сургалтын нэгжүүд болох Рагуса дахь Орчин үеийн хэлний салбар, Сиракуз дахь Архитектурын салбартай. Эдгээр нь судалгаа шинжилгээ хийхээс гадна боловсролын үйл ажиллагаа зохион байгуулах, удирдахад хариуцлагатай байдаг.

Мөн “Scuola Superiore di Catania” нэртэй онцгой чадварлаг оюутнуудад зориулагдсан тусгай сургалтын нэгж байдаг. Энэхүү төвийг 1998 онд байгуулсан бөгөөд шилдэг залуу ухаантнуудыг сонгон авч, тэдэнд гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, шинжилгээнд суурилсан хөтөлбөрөөр боловсрол олгодог.

Сургуулийн үүсгэн байгуулагдсан эхэн үед түүнийг Катаниагийн Сенат удирдаж, Сицилийн амбан захирагч хяналт тавьж, Катаниагийн хамба лам өөрийн эрх мэдлийн дагуу Их Хянан Шалгагчаар ажилладаг байв.