Jump to content

Катерина де Медичи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Катерина де Медичи
Хөрөг, ойр. 1560
Францын хатан
Tenure1547 - 1559
Титэм зүүх ёслол1549 оны 6 сарын 10
Францын хатан эх
Регент1559 – 1560
ХаанII Франсуа
Францын хатан эх
Регент1560 – 1563
ХаанIX Шарль
Францын хатан эх
Регент1574 – 1574
ХаанIII Анри
Төрсөн1519 оны 4 сарын 13
Флоренцийн Бүгд найрамдах улс, Флоренц
Өнгөрсөн5 1 сарын 1589(1589-01-05) (69 насалсан)
Францын хаант улс
Оршуулга1589 оны 2 сарын 4
Эхнэр/нөхөрII Анри (г. 1533; d. 1559)
Хүүхэд
Нэр
Катерина Мариа Ромула ди Лоренцо де Медичи
Гэр бүлМедичи
ЭцэгЛоренцо де Медичи (Урбиногийн херцог)
ЭхМаделен де Ла Тур дОвернь
ШашинКатолик
Гарын үсэгКатерина де Медичи's signature

Катерина де Медичи (Итали: Caterina de' Medici, Франц: Catherine de Médicis, 1519 оны 4-р сарын 13 онд төрсөн – 1589 оны 1-р сарын 5 онд нас барсан) нь Францын хаан II Анригийн хатан, Медичи угсааны Флоренцийн язгууртан байв. Францын хаад II Франсуа, IX Шарль, III Анри нарын хатан эх, Пап лам VII Климентын үеэл юм.[1] Францын улс төрд ихээхэн нөлөөтэй байсан тул түүний хөвүүдийн хаанчлалын үеийг "Катерина де Медичигийн эрин үе" хэмээн нэрлэдэг.[2]

Катерина Флоренц хотод Лоренцо де Медичигийн (Урбиногийн херцог) гэрт төржээ. 1533 онд 14 настайдаа Францын хаан I Франсуагийн хоёрдугаар хөвүүн Анритай гэрлэсэн. 1536 онд I Франсуагийн ууган хүү Франсуа биеийг барахад Анри Францын хаан ширээ залгамжлагч хунтайж (дофин) болжээ. Тэрээр Катеринаг төрийн хэрэгт оруулалгүй өөрийн татвар эм Диана де Пуатьед эрх мэдэл өгч байв. 1559 онд Анри хаан зуурдаар нас барахад Катерина 15 настай II Франсуагийн эхийн хувиар төрийн хэрэгт орсон. Хойтон жил нь II Францис хаан мөн нас барахад, 10 настай хүү IX Шарль орыг нь залгав. Шарль 1574 онд өнгөрөхөд гуравдугаар хүү III Анри хаан ширээг залгасан бөгөөд хатан эхийн хувиар төрийн хэргийг жолоодож байв.

Католик протестант шашны дайн Францад ид өрнөж байсан ороо бусгаа цагт католик Гизы угсааныхан төрийн эрхийг авахаар санаархаж байв.[3] Засаг дахь Гизы бүлэг Катеринаг дорд үздэг байсан ч тэрээр ухаалгаар төр барьж, Гизы бүлгийн хүчийг сулруулсан.[4] Эхэндээ Кальвинист протестантуудтай зөвшилцөлд хүрсэн боловч, теологийн хувьд католик, протестант хоорондоо хэт ялгаатай байсан учир зөрчил эргэн хурцадсан. Катерина тэдний эсрэг хавчлага явуулж байсан.[5] 1572 оны Гэгээн Бартоломейн өдрийн хядлагааар л гэхэд Франц даяар мянга мянган Кальвинист протестантууд алагджээ.

Хатуу бодлогоор төр удирддаг байсан нь иргэний дайн, өөрийн хүүхдүүд Валуа угсааныхныг хаан ширээнд үлдээх гэсэн оролдлоготой холбоотой.[6] Катерина де Медичиг XVI зууны "Европын хамгийн чухал эмэгтэй" хэмээн нэрлэсэн байдаг.[7]

  1. ↑ Lindberg, Carter (March 15, 2021). The European Reformations (Third хэвлэл). Wiley-Blackwell. х. 229. ISBN 978-1119640813.
  2. ↑ Thomson, 98; Sutherland, Ancien Régime, 3; Neale, The Age of Catherine de Medici.
  3. ↑ Lindberg, Carter (March 15, 2021). The European Reformations (Third хэвлэл). Wiley-Blackwell. х. 230. ISBN 978-1119640813.
  4. ↑ Lindbergh, Carter (March 15, 2021). The European Reformations (Third хэвлэл). Wiley-Blackwell. х. 230. ISBN 978-1119640813.
  5. ↑ Knecht, Catherine de' Medici, 272.
  6. ↑ Sutherland, Ancien Régime, 20.
  7. ↑ Strage, Mark (1976). Women of Power: The Life and Times of Catherine de' Medici. London and New York: Harcourt, Brace & Jovanovich. Prologue, p. xi.