Каунасын Технологийн Их Сургууль
Каунасын Технологийн Их Сургууль
Каунасын Технологийн Их Сургууль (KTU) нь Литвийн Каунас хотод байрлах улсын судалгааны их сургууль юм. 1922 онд байгуулагдсан бөгөөд Литвийн тэргүүлэх шинжлэх ухааны боловсролын төвүүдийн нэг гэж тооцогддог. 2021 онд KTU нь Литвийн хоёр дахь шилдэг их сургуулиар үнэлэгдсэн.
KTU нь нийт 122 сургалтын хөтөлбөртэй үүнд 48 бакалаврын,54 магистрын,19 докторын,1 зэргийн бус сургалтын хөтөлбөртэй. Эдгээрээс 56 хөтөлбөрийг англи хэл дээр заадаг. Их сургуульд 9,000 гаруй оюутан суралцдаг бөгөөд үүнээс 6,600+ нь бакалаврын, 2,000 нь магистрын,320 нь докторын түвшний оюутнууд байдаг. Оюутнуудын 6.5% нь олон улсын оюутнууд байна. KTU нь физик, технологи, нийгмийн шинжлэх ухаан болон судалгаа, туршилтын хөгжүүлэлт хийдэг. Мөн биомедицин, хүмүүнлэгийн ухааны судалгааг дэмждэг.
2017 оны 10-р сарын 13-нд Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Клаус Шваб нь Каунасын Технологийн Их Сургуулийн 45 дахь Хүндэт доктор болж, эдийн засгийн мэдлэг түгээх, инновацийн санааг дэмжих, нийгмийн бизнесийг хөгжүүлэх, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, “Дөрөвдүгээр Аж үйлдвэрийн хувьсгал” концепцийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ шагнагджээ.[1][1]
- ↑ "Kaunas University of Technology", Wikipedia (Англи хэлээр), 2024-11-08, Татаж авсан: 2025-03-31