Jump to content

Квантын түлхүүрийн талхалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Квант түлхүүр хуваарилалт (QKD) нь квант механикийн зарчмуудыг ашигласан, криптографын протокол бүхий аюулгүй харилцаа холбооны арга юм. Энэ нь хоёр талд зөвхөн тэдэнд мэдэгдэх санамсаргүй нууц түлхүүрийг хамтран үүсгэх боломжийг олгодог бөгөөд уг түлхүүрийг мэдээллийг шифрлэх болон тайлахад ашиглана. Квант түлхүүр хуваарилалтыг квант криптографтой андуурч болохгүй бөгөөд энэ нь квант криптографын хамгийн алдартай хэрэглээний нэг юм.

Квант түлхүүр хуваарилалтын чухал бөгөөд онцгой шинж нь хоёр харилцагч хэрэглэгч гуравдагч этгээд түлхүүрт нэвтрэх гэж оролдож буй эсэхийг илрүүлэх боломжтой байдагт оршино. Энэ нь квант механикийн үндсэн зарчмуудын нэгтэй холбоотой: квант системийг хэмжих үйл явц нь тухайн системд өөрчлөлт оруулдаг. Хэрэв гуравдагч этгээд нууцаар мэдээлэл авахыг оролдвол заавал түлхүүрийг тодорхой хэмжээгээр хэмжих шаардлагатай бөгөөд энэ нь илрэхүйц доголдол, өөрчлөлт үүсгэдэг. Квантын хэт байрлал (суперпозици) болон квантын орооцолдоон зэрэг үзэгдлийг ашиглаж, мэдээллийг квант төлвөөр дамжуулснаар гуравдагч этгээдийн чагнаж байгааг илрүүлж чадах холбооны системийг хэрэгжүүлэх боломжтой болдог.

Хэрэв чагналт буюу тагнуулын оролдлого тодорхой босго хэмжээнээс доогуур байвал тухайн түлхүүр нь бүрэн аюулгүй гэж үзэгдэж болно (өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд уг түлхүүрийн талаар ямар ч мэдээлэлгүй байх боломжтой). Харин чагналтын хэмжээ хэтэрсэн тохиолдолд аюулгүй түлхүүр үүсгэх боломжгүй бөгөөд харилцааг тасалдаг.