Jump to content

Келли Сотертон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Келли Сотертон

Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКелли Жэйд Сотертон
Төрсөн огноо (1976-11-13) 11 сарын 13, 1976 (49 настай)
Төрсөн газарАнгли, Вайт арал, Ньюпорт
Төлөөлсөн улс:  Нэгдсэн Хаант Улс
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрАфин 2004Долоон төрөлт
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрОосака 2007Долоон төрөлт
Танхимын ДАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Валенси 2008Таван төрөлт
Танхимын ЕАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМадрид 2005Таван төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрБирмингем 2007Таван төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрПарис 20114x400 м буухиа
Төлөөлсөн улс:  Англи
 
Медалиуд
Хамтын нөхөрлөлийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байрМельбурн 2006Долоон төрөлт

Келли Жэйд Сотертон (Англи: Kelly Jade Sotherton, 1976 оны 11 сарын 13-нд төрсөн) нь Английн долоон төрөлт болон 400 метрийн гүйлтийн тамирчин асан эмэгтэй. Тэрээр долоон төрөлтөөр 2004 оны зуны олимпоос хүрэл медаль хүртэж, 2008 оны зуны олимпод дөрөвдүгээр байрт шалгарч байв. Түүнчлэн 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2006 оны Хамтын нөхөрлөлийн наадмын алтан медальтай. 2010 оны 11 сард тэрээр хөл болон нурууны гэмтлийн улмаас долоон төрөлтөө орхиж, 400 метрийн гүйлтэд төвлөрөх болсон.[1] Гэхдээ нурууны гэмтэл нь бүрэн эдгэрэлгүй, Лондоны олимпод оролцож амжихааргүй болсон тул 2012 оны 5 сарын 27-нд их спортоо орхижээ.

Өсвөр насандаа Сотертон Хэмпширт нетболоор хичээллэж байснаас гадна долоон төрөлтөөр Английн дунд сургуулиудын аварга болж байжээ. Тэрээр Мидлэндс рүү шилжиж, 2000 оны олимпын аварга Дениз Льюистэй цуг бэлтгэл хийх болсон бөгөөд 2002 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болсон. Сотертон Бирчфилд Харрьерс хөнгөн атлетикийн клубт харьяалагддаг байв.

Түүний сул тал нь жад шидэлт байсан бөгөөд түүнд муу амжилт үзүүлснээсээ болж медалиас олон удаа мултарч байсан түүхтэй.

Хувийн дээд үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
Төрөл Үзүүлэлт
200 м 23.39 сек
400 м (танхим) 52.47 сек
800 м 2 мин 07.94 сек
100 м халхалттай 13.18 сек
Өндрийн харайлт 1.87 м
Уртын харайлт 6.79 м
Бөөрөнцөг түлхэлт 14.66 м
Жад шидэлт 40.81 м
Таван төрөлт (танхим) 4927 оноо
Долоон төрөлт 6547 оноо
  1. http://news.bbc.co.uk/sport1/hi/athletics/9147480.stm ; and, The Independent, 14 February 2011