Пепе

Пепе

Пепе Португалын шигшээгийнн
бэлтгэлийн үеэр (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКеплер Лаверан Лима Феррейра
Төрсөн огноо1983 оны 2 сарын 26 (1983-02-26) (41 настай)
Төрсөн газарБразил, Масейо
Өндөр1.88 м
БайрлалТөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багРеал Мадрид
Дугаар3
Өсвөрийн баг
1995–2001Коринтианс Алагоано
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2001–2002Маритимо Б14(1)
2002–2004Маритимо63(3)
2004–2007Порто64(6)
2007–Реал Мадрид169(8)
Шигшээ баг
2007–Португал57(3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 7.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 19

Кеплер Лаверан Лима Феррейра "Пепе" (порт. Képler Laveran Lima Ferreira "Pepe", 1983 оны хоёрдугаар сарын 26-нд Масейо хотод төрсөн) — Бразил гаралтай хөлбөмбөгчин бөгөөд Реал Мадрид болон Португалын шигшээд төвийн хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Маритимо[засварлах | кодоор засварлах]

Өсвөр насандаа Бразилын "Коринтианс Алагоано" (20002001) багт тоглож Португал руу гэр бүлээрээ шилжсэн тул тэндээ Маритимо багийн өсвөрийн багт нэг жил (20022004) тоглоод Оросын нэрт дасгалжуулагч Анатолий Бышовецийн удирдлага дор залуучуудын багт хоёр жил (2002—2004) тоглосон байдаг.

Порто[засварлах | кодоор засварлах]

Маритимо багаас Порто багт ирээд Европын шилдэг хамгаалагч болохоо гурван жилийн (2004—2007) турш харуулж 2007 онд түүнийг Испанийн эзэн хааны Реал Мадрид элсүүлсэн байдаг. Порто багт 2005-06 болон 2006-07 оны лигээс авахуулаад бүхий л тэмцээнүүдэд түрүүлсэн.

Реал Мадрид[засварлах | кодоор засварлах]

Реал Мадридад энэ хүртэл хоёр түрүү (2007-08, 2011-12) авснаас гадна хувь нэр хүндээ өсгөж дэлхийн чадварлаг хамгаалагчийн нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Гэхдээ Реалд ирсэн эхний хоёр жил Пепегийн хувьд бэртэл гэмтлээс шалтгаалаад төдийлөн гараанд гараагүй[1][2] байдаг ба 2011 оноос тогтмол формтойгоор тоглож буй. 2016 он хүртэл тус багтай гэрээтэй.[3]

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Пепе Бразил гаралтай ч Португалын шигшээ багийн нэрийн өмнөөс 2007 оноос эхлэн тогтмол тоглож буй. Шигшээ багтайгаа 2008, 2012 (хүрэл медаль хүртсэн) оны ЕАШТ-үүдэд оролцож тоглолтын баатраар удаа дараа нэрлэгдэж байв.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Порто
Реал Мадрид
Хувийн

Евро-2008 тэмцээний бэлгэдлийн баг (ФИФА).

  • Дани — Португалын тоглолтын онцлох тоглогч Евро-2012
Шигшээ

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Пепе – Викимедиа зураг, бичлэг, дууны сан