Керчийн хоолой

Керчийн хоолой (укр. Керченська протока, крымын татар хэл. Керич богъазы, Keriç boğazı) — Азовын тэнгисийн усан санд харьяалагддаг бөгөөд Хар тэнгистэй холбодог хоолой юм.
Керчийн хоолойн баруун эрэгт Крымын Керчийн хойг, зүүн эрэгт Таман хойг оршдог. Хоолой нь Европ, Ази тивүүдийн хилийн зурвас болдог. Өргөн нь 4.5-15 км-ийн хооронд хэлбэлздэг бөгөөд хамгийн их гүн нь 18 метр юм. Хамгийн чухал боомт нь Керчь хот юм.
Крымыг нэгтгэснээс хойш Орос улс Керчийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрийн усны нэг хэсэг гэж үзэж, тэндхийн усан замын хөдөлгөөнийг де-факто зохицуулж ирсэн. Оросын нэгтгэлийг хүлээн зөвшөөрдөггүй Украин улс мөн Керчийн хоолой дээрх Оросын зарласан бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүнийг хоёр улсын хамтын усан зам гэж үзсээр байна. Хоолойг хил хязгаарлах талаар хэлэлцээр хийх боломжгүй болоод байгаа юм.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Керчийн хоолойн эрэгт Керчийн худалдааны боомт, Камыш-Бурун боомт, Крым боомт, Кавказын боомт байдаг. Крымын гүүр нь хоолойн эрэг хооронд хуурай замын тээвэр болон төмөр замын холболтыг хөнгөвчилдөг. Керчийн хоолой нь том хөлөг онгоцнууд гархад хангалттай гүн биш тул 19-р зууны сүүлчээр хоолойд Керч-Еникальскийн сувгийг барьж, навигацийг хөнгөвчилсөн. Хоолойн боомтууд нь түүнтэй нэвтрэх сувгаар холбогддог. Керч-Еникальскийн суваг нь Хар тэнгис болон Азовын тэнгисийн хооронд явах усан тээврийн навигацийг хөнгөвчилдөг.