Киевийн Үндэсний их сургууль

Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндсэний их сургууль (украин. Київський національний університет імені Тараса Шевченка, англи. Taras Shevchenko National University of Kyiv, лат. Universitas Kioviensis) — Киев хотод орших Украины ууган болон томоохон дээд боловсролын байгууллагын нэг. 2009 онд бие даасан судалгааны статустай болсон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Оросын I Николай хааны зарлигаар 1833 оны 11-р сарын 8-нд Гэгээн Владимирын нэрэмжит Киев хотын Эзэн хааны их сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. Нэр нь түүхэн явцад дараах байдлаар өөрчлөгдсөн. Үүнд:
- 1916 он - Гэгээн Владимирын нэрэмжит Киевийн их сургууль.
- 1920 он - М.П.Драгомановын нэрэмжит Ардын боловсролын дээд сургууль
- 1926 он - М.П.Драгомановын нэрэмжит Киевийн Ардын боловсролын дээд сургууль
- 1933 он - Киевийн Улсын их сургууль
- 1939 он — Т.Г.Шевченкогийн нэрэмжит Киевийн Улсын их сургууль
- 1959 он - Лениний одонт Т.Г.Шевченкогийн нэрэмжит Киевийн Улсын их сургууль.
- 1984 он - Лениний болон Октябрийн хувьсгалын одонт Т.Г.Шевченкогийн нэрэмжит Киевийн Улсын их сургууль.
- 1994 он - Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн их сургууль.
- 1999 он - Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний их сургууль.
1834 онд тус их сургууль нь зөвхөн нэг факультеттай - философи, түүх, филологи, физик-математик гэсэн хоёр тэнхимтэй байсан бөгөөд тэнд 62 оюутан суралцдаг байв. 1835 онд хуулийн факультет, 1841 онд анагаах ухааны факультетууд нээгдэв (дараа нь анагаах ухааны факультет салж, одоогийн Киевийн анагаах ухааны их сургууль болсон). 1850 онд философийн факультетийг түүх, филологи, физик-математик гэж хуваасан. Тус их сургууль нь 1918 он хүртэл эдгээр дөрвөн факультетын нэг хэсэг болж ажилласан.
1845-1846 онд Тарас Шевченко тус их сургуульд археологийн судалгааны ажилд зураачаар ажиллаж байжээ.