Кимигаё
"Кимигаё" (君が代 ) бол Япон улсын төрийн дуулал юм. Дууны үгс нь Хэйан үед (794-1185) нэр нь үл мэдэгдэх зохиолчийн вака шүлэгнээс гаралтай.[1] Өнөөгийн аялгуу нь 1880 онд сонгогдсон бөгөөд 1869 онд Жон Уильям Фэнтоны зохиосон, төдийлөн алдаршаагүй аялгууг орлуулсан юм. “Кимигаё” гэдэг гарчгийг ихэвчлэн “Эзэн хааны мандалт” гэж орчуулдаг ч энэ нэр болон үгсийн албан ёсны орчуулгыг хуульчлан батлаагүй байдаг.[2]
1888 оноос 1945 он хүртэл “Кимигаё” нь Японы эзэнт гүрний төрийн дуулал байсан. Япон улс Потсдамын тунхаглалыг хүлээн зөвшөөрч, холбоотны хяналтад орсоны дараа Эзэн Хаан Шоова ширээндээ үлдэж, Японы хаант засаглалыг хадгалахын тулд “Кимигаё”-г албан ёсоор батлаагүй ч төрийн дуулал шиг ашиглаж байв. 1999 онд батлагдсан Үндэсний туг, төрийн дууллын тухай хууль нь “Кимигаё”-г албан ёсоор Япон улсын болон эзэн хааны дуулал хэмээн хүлээн зөвшөөрсөн.
- ↑ "Japan – Kimigayo". NationalAnthems.me. Эх хувилбараас архивласан: 27 December 2011. Татаж авсан: 28 November 2011.
- ↑ "Elementary schools face new mandate: Patriotism, 'Kimigayo'". The Japan Times Online. Kyodo News. 29 March 2008. Архивласан огноо 3 May 2015. Татаж авсан: 20 August 2011.