Ким Кардашиан
Ким Кардашиан | |
---|---|
![]() Ким Кардашиан, 2018 онд | |
Төрсөн | 1980 (40 настай) Лос Анжелес, Калифорниа, АНУ |
Мэргэжил | Бизнес эрхлэгч эмэгтэй, модел |
Идэвхтэй | 2007 оноос одоог хүртэл |
Хань | Кэни Вэст |
Хүүхэд | 4 |
Parents | Роберт Кардашиан, Крис Жэннэр |
Хамаатан | Kourtney Kardashian (sister)
|
Вэбсайт | www |
Ким Кардашиан (англи. Kim Noel Kardashian; 1980 оны 10-р сарын 21-нд Лос-Анжелес хотод төрсөн)- Бизнес эрхлэгч эмэгтэй, модел, жүжигчин болон нийгмийн сүлжээний алдартан. Пэрис Хилтоны найз болон стилист гэдгээрээ олонд танигдсан байна. Тэрээр "Кардашианы гэр бүл" реалити шоу 2007 онд гарсанаар олон нийтийн анхаарлыг их татсан юм. Түүнээс хойш түүний амьдрал хувийн байхаа больж 2009 онд гэр бүлийнхнийхээ хамт E! Реалити шоу хийсэн байна. Кардашианы нэртэй утасны тоглоом, апп, хувцасны болон гоо сайхны брэндүүд хийгдсээр байна. Шинэхэн бүтээгдэхүүн kkwbeauty-г Ким 5 сарын 24-нд гэрлэлтийнхээ ойгоор нээлт хийхээр зэхэж байна.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Ким бол нэр алдартай хуульч Роберт Кардашиан, хожим Кимийн менежер болсон Крис Женнер нарын охин юм. Ким бага насаа Беверли Хиллст өнгөрүүлсэн. Тэрээр эцгийнхээ талаард Армян, эхийнхээ талаар Шотланд, Голланд гаралтай гэдэг. Ким Кардашиан өөрийнхөө тухай хагас Армен, дөрөвний нэг нь Шотланд, дөрөвний нэг нь Голланд гэж ярьдаг.
2006 онд тэрээр сексийн дуулиан дэгдээж, Пэрис Хилтонтой "порно од" алдрыг хуваалцсан. Түүний тухайн үеийн найз залуу, R&B дуучин Рэй Жэй-тэй дотно харилцаатай байсан тухай хулгайлагдсан бичлэг интернэтээр тархаад удаж байна.
Кардашиан уг бичлэгийг эхэндээ няцаасан ч порно DVD-г тараахыг оролдсон компанийг шүүхэд өгснөөр энэ бичлэг жинхэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Канье Уэсттэй гэрлээд 2 хүүхэд төрүүлсний дараа эмч нар дахин жирэмслэхээс зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тиймээс дараах 2 хүүхдээ тээгч эхээр төрүүлүүлсэн байна. Тэд энэ сарын 10-нд 4 дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Кимийн орлого 2015 онд 53 сая доллар байсан бол 2018 оны 7 сарын байдлаар 350 сая долларт хүрсэн байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]