Ким Миньхи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Ким Минь-хый» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Ким Миньхи
Хувийн танилцуулга
Овог нэр Ким Минь-хи — Kim Min-hee
Төрсөн өдөр 1982 оны 3 сарын 19 (1982-03-19)
(одоо 33 настай)
Төрсөн газар Өмнө Солонгос, Сөүл
Яс үндэс солонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос Өмнө Солонгос
Ажил үйл жүжигчин
Жүжигчний танилцуулга
Танил үе 1999 он – өнөөдөр
Зууч Management Soop

Ким Миньхи (сол. 김민희 ~ [ким миний]; 1982 онд төрсөн) — Өмнө Солонгосын жүжигчин.

Зүүн гар талаас 2 дахь

Жүжигчин[засварлах | edit source]

Ким дунд сургуульд байхдаа өсвөр үеийнхний сэтгүүлд зураг авахуулж эхэлсэн. 1999 оноос ахлах ангийн сурагч болж олон ангит кинонд тоглосноос хойш жүжигчин болов. 2000, 2002 оны SBS телевизийн олон ангит киноны шагналаас шилдэг шинэ жүжигчин, олны таашаал, 2008 оны Пэгсан урлагийн шагнал, Пүсаний кино шагналаас тус бүр шилдэг эмэгтэй жүжигчин, 2013 оны Пэгсан шагнал, Хөх луу кино шагналаас шилдэг эмэгтэй жүжигчин, олны таашаал зэрэг шан гарджээ.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Ким Миньхи жүжигчин И Жонжэ, загвар өмсөгч И Сүхёг, жүжигчин Чу Иньсонтой үерхэж байсан.