Ким Филби
Харагдац

Ким Филби (англи. Kim Philby, бүтэн нэр нь Гарольд Адриан Рассел Филби, англи. Harold Adrian Russell "Kim" Philby, ЗХУ-д Андрей Фёдорович Мартинс нэртэй амьдарсан. 1912 оны 1-р сарын 1-нд Британий Энэтхэгт Амбала хотод төрсөн — 1988 оны 5-р сарын 11-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — Британийн тагнуулын газрын удирдагчдын нэг, коммунист, 1933 оноос хойш Зөвлөлтийн талд тагнуул хийсэн хүн. Британийн араб судлаач Сент Жон Филбигийн хүү. "Кембрижийн Тав"-ын нэг гишүүн.