Jump to content

Кингстон дахь Хатан Хааны Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кингстон дахь Хатан Хааны Их Сургууль (Англи: Queen’s University at Kingston), эсвэл товчоор Хатан Хааны Их Сургууль (Күйнс Их Сургууль) нь Канадын Онтарио мужийн Кингстон хотод байрладаг төрийн өмчит судалгааны их сургууль юм. Тус их сургууль Онтарио даяар 1400 гаруй га (3500 акр) газрыг эзэмшдэг бөгөөд Английн Зүүн Сассекс дахь Херстмонсү цайзыг бас өөрийн эзэмшилд авсан байдаг.

Хатан Хааны Их Сургууль нь найман тэнхим, сургуультай. Их Британийн хатан хаан Викториагийн зарлигийн дагуу Шотландын Сүм 1841 оны аравдугаар сард тус их сургуулийг байгуулсан. Эхний анги 1842 оны 3-р сарын 7-нд 15 оюутан, хоёр профессортойгоор нээгдэж байв.

1869 онд Хатан Хааны Их Сургууль нь далайн эргийн мужаас баруун зүгт орших Канадын их сургуулиуд дунд анх удаа эмэгтэй оюутнуудыг элсүүлэх болсон. 1883 онд тус их сургуулийн харьяанд эмэгтэйчүүдэд зориулсан анагаахын коллеж байгуулагдсан боловч их сургуулийн эрэгтэй ажилчид, оюутнууд үүнд эсэргүүцэлтэй ханджээ.

1912 онд Хатан Хааны Их Сургууль Шотландын Сүмээс тусгаарлагдаж, одоогийн нэрээ авчээ. 20-р зууны дунд үед тус сургууль олон шинэ тэнхим, сургууль нээж, дэд бүтцээ өргөтгөн хөгжүүлсэн.

Өнөөдөр Хатан Хааны Их Сургууль нь 33,842 гаруй оюутантай, 131,000 гаруй төгсөгчтэй, хамтран боловсрол олгодог (co-educational) их сургууль юм.