Jump to content

Кингс кидс сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кингс Кидс сургуулийн лого

Кингс Кидс сургууль нь 2012 оны Сүхбаатар дүүргийн тэргүүний сургууль, БСШУЯ-ны 2011, 2015 онуудын “Англи хэлний аварга сургууль” ,“Топ 10 сургууль”, “Хүүхдэд ээлтэй сургууль” шагналтай ерөнхий боловсролын сургууль юм.

Англи хэлний сургалттай “Кингс Кидс бүрэн дунд сургууль нь 1999 онд анх байгуулагдаж, дэлхийн хэл болох англи хэлийг нэгдүгээр ангиас нь эх хэлтэй нь хамт зааж сургаж ирсэн. Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл ажиллах хугацаандаа сургалтын хэрэглэгдэхүүн, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний хувьд улам бэхжиж Монголын боловсролын салбарт тэргүүлэх байр суурийг олсон байна.

Багш нарын 81.3% нь тэргүүлэх зэрэгтэй багш нар бөгөөд 2-3 гадаад хэлийг давхар эзэмшсэн чадварлаг баг хамт олон ажиллаж байна. Зааварчлах, чиглүүлэх арга барилыг сургалтандаа түлхүү тусгадаг нь сурагчид өөрсдийн ур чадвар, авьяас билгээ нээхэд түлхэц болдог ба манай сургуулийн гадаад багш нар бүгд багшлах мэргэжлийн зэрэгтэй, Англи хэлийг гадаад хүнд заах багшийн эрхтэй багш нар байдаг нь сурагчдын Англи хэл сурах арга барилд илүү дөхөм болж өгдөг. Нэг ангид 25 хүртэлх сурагчид суралцдаг нь багш сурагч бүртэй тулж ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд оршино.

Сургалтын хөтөлбөр

[засварлах | кодоор засварлах]

2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн манай сургууль Их Британийн IPC (International Primary Curriculum), IMYC (International Middle Years Curriculum) буюу Олон Улсын Бага, Дунд ангийн хөтөлбөрүүдийг сургуульдаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. IPC, IMYC хөтөлбөрүүд нь дэлхийн 120 орны 1900 Олон Улсын сургуулиуд болон Бритиш сургуулиудад хэрэгждэг хөтөлбөр юм.

Кингс Кидс сургууль нь 2012 оны “СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”, БСШУСЯ-ны 2011, 2015 онуудын “АНГЛИ ХЭЛНИЙ АВАРГА СУРГУУЛЬ” ,“ТОП 10 СУРГУУЛЬ”, “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” зэргээр шалгарч байсан.

Жумбын Мягмарсүрэн

Цэнддоогийн Хулан

Ерөнхий боловсролын Кингс Кидс сургууль

Кингс Кидс сургууль ФБ хуудас

Кингс Кидс сургууль

Багш нарын танилцуулга