Кинг Конг (кино, 2005)
Кинг Конг (англи. King Kong) 2005 онд гарсан том биет мангасын тухай адал явдалт Америкийн кино бөгөөд Питер Жексоны найруулж, продюсерлэсэн арав дахь уран сайхны кино юм. Энэ нь "Кинг Конг" франчайзын ес дэх кино бөгөөд 1933 онд анх гарсан ижил нэртэй киноны 3 дахь хувилбар бөгөөд 2 дахь 1976 онд гарсан шинэчилсэн найруулга байсан юм. Уг кинонд Энди Серкис, Наоми Уоттс, Жек Блэк, Адриен Броуди нар гол дүрүүдэд тоглосон. Киноны үйл явдал 1933 онд өрнөнө. Энэхүү кино нь амбицтай найруулагч өөрийн жүжигчид болон хөлсөлсөн хөлөг онгоцны багийнхныг учир битүүлэг "гавал"-ын арал руу аялахад хүргэсэн тухай өгүүлдэг. Тэнд тэд балар эртний амьтад болон домогт аварга горилл Кинг Конг-той таарч, тэднийг барьж аваад Нью Йорк руу аваачдаг юм.
1995 оны эхээр "Universal Pictures" 1933 оны анхны киноны "ремейк"-ийг найруулахаар Питер Жексонд хандсанаар киноны бүтээн байгуулалт эхэлсэн байна.
Энэ кино нь 2005 оны 12-р сарын 5-нд Нью-Йорк хотод нээлтээ хийсэн бөгөөд 2005 оны 12-р сарын 13-нд Шинэ Зеландад, 2005 оны 12-р сарын 14-нд Герман, АНУ-д нээлтээ хийсэн байна. Тус кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, 2005 оны шилдэг арван киноны жагсаалтад багтжээ. Энэ нь онцгой эффект, үйлдвэрлэлийн дизайн, үзвэр, 1933 оны эх хувилбарын үйл явдалтахй адил байснаараа магтагдаж байсан ч зарим тоймчид гурван цаг үргэлжилсэн гэж шүүмжилсэн. Энэхүү кино нь арилжааны амжилт үзүүлж, 562.9 сая ам.долларын орлого олсон байна. Мөн уг кино нь шилдэг дуу, шилдэг дууны найруулга, шилдэг визуал эффект гэсэн төрлөөр гурван Оскарын шагнал хүртсэн. Энэ киноны хажуугаар видео тоглоом гарсан нь арилжааны болон шүүмжлэлтэй амжилтанд хүрсэн.