Jump to content

Киншаса

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кинша́са (франц. Kinshasa; 1966 оноос өмнө — Леопольдви́ль) — Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хамгийн том бөгөөд нийслэл хот. Бүгд Найрамдах Конго улсын нийслэл Браззавиль хотын эсрэг талд, Конго мөрний зүүн эрэг дээр оршдог байна.

Киншаса хот

Киншаса хотын хүн ам 2021 оны байдлаар 14.740.000 байсан. Энэ үзүүлэлтээрээ Африкийн хоёр дахь том хот (Лагос хотын дараа) бөгөөд тивийн гурав дахь том хот суурин газрын бөөгнөрөл (Лагос, Каир хотуудын араас) юм. Үүнээс гадна Киншаса бол хүн амын тоогоороо дэлхийн хамгийн том франц хэлнүүдийн хот юм. Киншасагийн оршин суугчдын ихэнх нь тодорхой хэмжээгээр франц хэл мэддэг ч энэ хэлийг голчлон бичгийн хэл болгож ашигладаг. Нийслэлийн зонхилох ярианы хэл бол банту бүлгийн Лингала хэл юм.