Jump to content

Кипр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Кипр Улс
  • Κυπριακή Δημοκρατία (Грек)
  • Kıbrıs Cumhuriyeti (Турк)
Төрийн дуулал: Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν[a]
"Эрх чөлөөний дуулал"
Киприйн байршил (баруун доод хэсэгт), Бүгд Найрамдах Кипр Улсыг хар ногооноор, маргаантай нутаг дэвсгэрийн цайвар ногооноор, with харин Европын Холбоог пастел ногоон өнгөөр ​​харуулав
Киприйн байршил (баруун доод хэсэгт), Бүгд Найрамдах Кипр Улсыг хар ногооноор, маргаантай нутаг дэвсгэрийн цайвар ногооноор, with харин Европын Холбоог пастел ногоон өнгөөр ​​харуулав
Нийслэл
ба томоохон хот
Никосиа
35°10′N 33°22′E / 35.167°N 33.367°E / 35.167; 33.367
Албан ёсны хэл
Цөөнхийн хэл
Нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
Шашин
(2020; Умард Киприйг оруулан)
Ард түмний нэршилКипрчүүд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Никос Христодулидис
Сул[b]
Аннита Деметриу
Хууль тогтоох байгууллагаТөлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол (Их Британиас)
2 сарын 19, 1959
• Тусгаар тогтнолоо тунхаглав
8 сарын 16, 1960
10 сарын 1, 1960
• ЕХ-д нэгдэв
5 сарын 1, 2004
Газар нутаг
• Нийт[c]
9,251 км2 (162)
• Усны эзлэх талбай (%)
0.11[5]
Хүн ам
• 2021 тооцоо
1,244,188[c][6][7] (158)
• 2021 тооллого
923,272[d][8]
• Нягтаршил
123.4[c][9]/км2 (82)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$49.857 тэрбум[10] (124)
• Нэг хүнд ноогдох
$54,611[10] (31)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$30.864 тэрбум[10] (105)
• Нэг хүнд ноогдох
$33,807[10] (31)
ОТББИ (2021)  29.4[11]
бага
ХХИ (2021) 0.896[12]
маш өндөр · 29
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ЗЕЗЦ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+357
Домэйн нэр.cy[e]

Кипр (грек. Κύπρος, турк. Kıbrıs), албан ёсоор Бүгд Найрамдах Кипр Улс (грек. Κυπριακή Δημοκρατία, турк. Kıbrıs Cumhuriyeti) нь Газар дундын тэнгист оршдог арлын улс. 2004 оны 5 сарын 1-ээс Европын Холбооны гишүүн болсон.

Нутаг дэвсгэр[засварлах | кодоор засварлах]

9251 хавтгай дөрвөлжин км (Киприйн статистикийн газрын 2003 оны 1-р сард нийтэлсэн албан мэдээ). Хүн ам: 2002 оны албаны талын төсөөллөөр 800 мянга. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж байна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь грек болон турк хэл, нийтээр англи хэл хэрэглэдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, туркчууд нь Исламын шашин шүтдэг. Нийслэл: Никосиа, 363 мянган хүн амтай, түүний дотор грек район нь 273 мянган, турк район нь 90 мянган хүн амтай. Жилийн дундаж халууны хэмжээ 31 – 37 хэм, хамгийн сэрүүндээ 5 – 15 хэм:

Ерөнхий байдал[засварлах | кодоор засварлах]

Газар дундын тэнгисийн зүүн хойд хэсэгт байдаг бөгөөд тус тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй, завсарын халуун бүсийн газрын дундад тэнгисийн цаг агаартай. Зундаа хуурай халуун, өвөлдөө дулаан чиглэг, зундаа дундажаар 28 – 35 хэм, өвөлдөө 4 – 10 хэм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Манай тооллоос өмнөх 1500 онд грек хүмүүс энэ арал дээр нүүж ирсэн байна. Дараа нь Египет, Перс зэрэг орон Киприйг байлдан дагуулж байв. Манай тооллын өмнөх 58 онд Ромын эзэнт гүрэнд хамрагдав. 395 онд зүүн Ромын эзэнт улсад эзлэгдэв. 1571 онд Османы хаант улсын харьяанд оров. 1878 онд Англид таслан өгч, 1925 онд Английн "шууд харьяа колонийн нутаг" болсон байна. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Англи, Грек, Турктэй "Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглаж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлд нэгдэв. Тусгаар тогтносны дараа грек, турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос арлын умард хэсэг рүү нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн турк үндэстний муж улс" болон "Бүгд Найрамдах Хойд Киприйн Турк Улс"-ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. Грекийн төрийн дууллыг 1966 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр баталсан.[1]
  2. Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг Киприйн Туркуудэд хадгалсан байдаг. Гэвч 1974 оны Туркийн эзлэн түрэмгийллийн дараа сул байсаар байна.[4]
  3. 3.0 3.1 3.2 Умард Кипр, НҮБ-ын жийрэг бүс болон Акротири ба Декелиг оруулан.
  4. Бүгд Найрамдах Кипр Улсын засгийн газрын хяналтанд байдаг бүс нутаг.
  5. Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "National Anthem". www.presidency.gov.cy. Archived from the original on 13 August 2011. Retrieved 3 June 2015.
  2. "Cyprus". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 15 January 2016. (Archived 2016 edition)
  3. "Cyprus". Global Religious Future. Pew Research Center. Archived from the original on 17 July 2014. Retrieved 13 July 2021.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA2019
  5. "Cyprus". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 29 April 2022. (Archived 2022 edition)
  6. "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Retrieved July 17, 2022.
  7. "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Retrieved July 17, 2022.
  8. "Census of Population and Housing 2021, Preliminary Results by District, Municipality/Community". Nicosia: Statistical Service of Cyprus. 4 August 2023. Retrieved 4 August 2023.
  9. United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2013). "World Population Prospects: The 2012 Revision, DB02: Stock Indicators". New York. Archived from the original on 7 May 2015. Retrieved 18 June 2015.{{cite web}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  10. 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023". Washington, D.C.: International Monetary Fund. 7 April 2023. Archived from the original on 12 April 2023. Retrieved 12 April 2023.
  11. "Gini coefficient of equivalised disposable income - EU-SILC survey". Luxembourg: Eurostat. 28 April 2023. Archived from the original on 9 October 2020. Retrieved 3 May 2023.
  12. "Country Insights". New York: Human Development Report Office, United Nations Development Programme. 8 September 2022. Archived from the original on 12 July 2022. Retrieved 8 September 2022.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кипр – Викимедиа дуу дүрсний сан