Хиргис үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Киргиз үндэстэн» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Хиргис үндэстэн
Кыргыздар (хиргис)
Kyrgyz people.png
Бичгийн нэр 1. монг. хиргис — хиргисүүд
2. орос. киргиз — киргизүүд
3. хир. кыргыз — кыргызууд
Өнөөгийн байдал
Нутаг орон Дэлхий даяар — 4.6 сая. Үүнээс:

Хиргис улс Хиргис4,006,009 (2012)[1]
Узбек улс Узбек — 250 мянга (багцаа)[2]
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад — 187 мянга (2010)[3]
Орос Орос — 103,422 (2010)[4][5]
Flag of Tajikistan.svg Тажик — 60,715 (2010)[6]

Хасаг Хасаг — 26.8 мянга (2011)[7]
Хэл аялгуу хиргис хэл, орос хэл
Бичиг үсэг кирилл үсэг, араб үсэг
Шүтлэг суннит дэгт лалын шашин
Төрөл холбоо
Ойр төрөл алтай ястан, шор, хакас ястан
Хэл угсаа түрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн)
Өвөг дээдэс Енисейн хиргис, усунь

Хиргис (олон тоонд хиргисүүд; орос. киргиз, хир. кыргыз) — Хиргис улсын үндсэн хүн ам болсон, түрэг угсаат ард түмэн, 4.6 сая хүнтэй үндэстэн. Төрөлх хиргис хэл нь алтай язгуурын түрэг салбарын кыпчак бүлэгт хамаардаг. Хиргис улсаас гадна Узбек, Хятад, Орос, Тажик зэрэг оронд цөөн хувиар аж төрж байна.

Нэр[засварлах | edit source]

Өдгөө монгол хэлээр Монгол улсад «хиргис», «киргиз», «кыргыз» гэж гурван янзаар бичиж байна. Хамгийн дэлгэр нь ЗХУ-ын хожуу үеэс Монголд танигдсан киргизказах»-тай адил тохиолдол). Гурван хэлний авиа, үсэг сэлгэлтээр ялгагдана. Чингиз Айтматовын нэртэй хавсруулж жишэе. Хиргисээр «кыргыз», «Чыңгыз» гэж бичсэн нь оросоор «киргиз», «Чингиз», монголоор «хиргис», «Чингис» гэж бичих зүй тогтол байна. Монголд анхны томоохон гэх 1982 оны толь бичигт хүнд нь «хиргис»-ийг, улсад нь «киргиз»-ийг хамааруулсан удаатай.[8] Хятадад монголоор «ᠬᠢᠷᠭᠢᠰ» (хиргис), Орост буриадаар «хиргис», халимагаар «буруд» (бурууд) гэж бичдэг боловч давтамж цөөн. Дээрх гурван нэр «хяргас», «хягас», «хагас», «хакас» зэрэг үгстэй ижил гаралтай.[9]

Язгуур гарал[засварлах | edit source]

Енисейн хиргисээс гаралтай гэдэг ч Енисейн хиргисээс гаралтай гэдэг нь батлагдсан хакасуудаас өөр буюу кипчак бүлгийн хэлээр ярьдаг учир Енисейн хиргистэй холбоогүй байж болох юм гэсэн таамаг бий. Енисейн хиргисүүд Төв Ази, Өмнөд Сибирь, Енисей мөрний дагуу нутгаар нутаглаж байв.

Эрдэмтэд 2000-3000 жилийн өмнө хиргисүүд Енисей мөрний дагуу буюу Минусын хотгорт эсвэл Монголын баруун хойд хэсэг Хяргас нуур орчим мөн Зүүнгарын нутагт байсан гэсэн гурван хувилбар дэвшүүлдэг ч ихэнх эрдэмтэд Минусын хотгорт анхнаасаа байсан гэж үздэг байна.

Николай Гусейнов хиргисүүд нирунчуудад түрэгдэн V-VI зууны үед Минусын хотгорт нүүн очсон гэж үзжээ.[10]

Гэвч ихэнх эрдэмтэд тэднийг Хүннү, Сяньбийн үед Минусын хотгорт төвлөрөн суурьшиж байсан гэж үздэг.

Енисейн хиргисүүд Кидан улсын захиргаанд Х зууны сүүлийн хагаст байсан байж болох юм.[10] Энэ үед хиргисийн хаант улс дотоодын зөрчилдөөний улмаас хүч нь суларсан байв.[10] XIV -XV зууны туршид зарим хиргис одоогийн Хиргис буюу Тэнгэр уулын баруун хэсэгт ирсэн боловч ихэнх нь хэсэг нь урьдын адил Минусын хотгорт үлджээ.[10] Зарим эрдэмтдийн үзэж буйгаар тэднийг Енисей мөрнөөс нүүн ирэхэд Тэнгэр уулын баруун хэсэгт өөр нэгэн хиргис хүмүүс байсан гэж үздэг ба XVIII зуунаас өмнө Хиргис оронд хиргисүүд хэзээ, хэрхэн очсон нь тодорхойгүй байдаг. Эдгээр хиргисүүд бие биенээ огт мэдэхгүй байсан бөгөөд Хиргисийн хаант улс урд зүгт довтолгоон хийсний дараа зарим хэсэг нь үндсэн хэсгээсээ салж Тэнгэр ууланд очсон бололтой.

18-р зууны эх хүртэл хиргисүүд Тэнгэр уулын хиргис, Енисейн хиргис гэсэн хоёр бүлэгт хуваагдаж байв.

15-18-р зуунд Минусын хотгорт хиргисийн Хонгорай гэдэн аймгийн холбоо оршин тогтнож байсан нь Зүүнгарын хаант улс, Хотгойдын ханлиг, Монгол улсаас гадна оросуудын Сибирийг эзлэх замд саад болох нэгэн цэргийн хүч болжээ.[10]

XVIII зууны эхэнд Зүүнгарын Цэвээнравдан хаан Енисейд байсан хиргисүүдийг Оросын захиргаанд орохоос болгоомжлон өмнө зүг одоогийн байгаа нутаг руу нь нүүлгэсэн байна.[10] 1703 оны 7 сард 3000 хүнтэй зүүнгарын цэрэг Хонгорайн нутагт очин нутгийн хиргис ноёдын тусламжтай 15-20,000 хүн буюу Хонгорайн хүн амын ихэнхийг цуглуулан 3 замаар зүүнгарын цэргийн хамгаалалтан дор Чүй гол, (Иссык-Куль нуур орчмоос эх авдаг гол) Эмиль гол (Хасаг-Хятадын хил орчмын гол) Алакөл нуурын орчимд нүүлгэн шилжүүлжээ.[10] Нүүн ирсэн хиргисүүд Зүүнгарын цэргийн болон хилийн албанд хүчин зүтгэж байв.[10] Хонгорайчуудын ихэнхийг нүүснийг оросууд ашиглан 1704-1706 онд Минусын хотгорт үлдсэн хиргисүүд рүү хэд хэдэн довтолгоон хийж мөн Зүүнгараас буцан ирсэн цөөн тооны хиргисүүдыг довтолжээ.[10] Хонгорайн нутгийг буюу одогийн Хакасыг 1707 онд оросууд эзлээд Абаканы цэргийн шивээг яаран байгуулж цаашдын довтолгоондоо ашиглах болжээ.

А. Абдыкалыков 1703 онд ихэнх хиргисүүд зүүнгарчуудаас нуугдан үлдсэн байж болох юм гэж үзсэн байна.[11]

16-р зууны Сибирь. хиргисүүдийг ягаан, моторчуудын байршлийг бор өнгөөр тэмдэглэсэн байна

Мөн тэрээр 18-р зууны эхэн үед хиргисүүдийг олноор нь одоогийн хиргисстаны нутаг дэвсгэр нүүлгэн шилжүүлсэн гэх баримт олдохгүй байгаа тухай бичсэнээс үзэхэд хиргисүүдийг хиргисстаны нутгаас хойд зүгт Алаколь нуур орчим суулгасан бололтой.

Цэвээнравдан үлдсэн хиргис хүмүүсийг 1706 году онд Зүүнгар руу нүүлгэсэн бөгөөд энэ нүүдэл нь урьдынхтай харьцуулахад хэмжээгээр тийм их биш байв.[10] Энэ үед зарим хиргисүүд Саяны нурууг даван хотгойдын Бүүвэй гүн дээр очин түүнд дагаар оржээ. Мөн нилээдгүй тооны хиргисүүд алтайчууд, телеутууд ба казахуудын дунд суусан байна.[10]

Енисейд үлдсэн хиргисүүдийн газар нутгийг захирахын төлөө Зүүнгар, хотгойдын Алтан ханы угсааны Бүүвэй гүн, Орос өрсөлдөж байв.[12] Бүүвэй гүн миний өвөг эцэг Гэндэн дайчин хиргис, тува, моторуудыг (мотор буюу матор - Енисейн эх, Саяны нурууны хойд хэсгээр амьдарч байгаад 1840-өөд онд орос, түрэгүүдэд уусан мөхсөн цөөн хүнтэй самоедь үндэстэн) захирч байсан хэмээн мэдэгдэж байсан бол Орос түүний мэдэгдлийг эсэргүүцэн одоо хиргисүүд Оросын харъяат болсон тул хотгойдын харъяаны нутаг биш гэж үзэж байв. Мөн манж нар оросуудыг Абаканы шивээгээ устгахыг шаардаж байв.

Оросууд XVIII зууны оросууд хиргисүүдийг эргэн ирэхээс болгоомжлон Минусын хотгорт сууурьшихаас болгоомжилж байв.[10] В 1733-1736 онд Оросын зөвшөөрлөөр зарим хиргисүүд буцан иржээ.[10] Энэ үед манжийн цэрэг хиргисүүдийн зарим хэсгийг Манжуур руу нүүлгэсэн нь одоо Хятадын Цицикар, Харбин хотын орчимд байгаа фуюйгийн ба Харбины хиргисүүд болжээ.[10] 1755-1757 онд Зүүнгар унах үе олон тооны хиргис эрэгтэйчүүд манжийн цэрэгт алагдаж цөөн тооны зүүнгар, хиргисүүд Халимагийн хант улс руу дүрвэн очжээ.[10] Тэнд очсон хиргисүүд халимагуудад ууссан бол Сибирьт үлдсэн хэсэг нь шор, алтайчуудын бүрэлдэхүүнд оржээ. Зарим эрдэмтэд Енисейн буюу Сибирийн хиргисүүдээс үлдсэн хэсэг нь одоогийн хакасчууд болсон гэж үздэг. Мөн цөөн тооны хиргисүүд Монголын нутагт ирж Сэлэнгэ, Идэр голд суурьшин халхчуудад ууссан бөгөөд хиргисүүд Эрхүү мужийн буриадуудын бүрэлдэхүүнд ч орсон байж болох юм.[10] Ийнхүү 18-р зуунд хиргисүүд Тэнгэр уулаас Манжуур хүртэлх нутагт хэсэг бүлгээрээ салан сарнисан ч хүн амын үндсэн хэсэг нь яваандаа Тэнгэр ууланд төвлөрч одоогийн хиргис улсыг байгуулжээ. Енисейн хиргисийн хаант улсыг залгамжлагч нь хиргисстан улс, ОХУ-ны бүрэлдэхүүн дэхь Хакас улс хоёр гэж үздэг.

хиргисүүд 13-р зуунаас Монголчуудын тэлэлтэнд автан Алтан орд ба Цагаадайн улсын бүрэлдэхүүнд, хожим Ойрадын мэдэлд байгаад 1510 онд биеэ даасан гэж үздэг. Хиргис аймгууд 17-р зуунаас Халимагуудын довтолгоонд өртөн, Зүүн гар хүчирхэгжин гарч ирснээр Ойрдын мэдэлд орж, 18-р зууны дунд үес Манжууд Зүүн гарыг эзэлснээр Манжийн захиргаанд оржээ. Манжуудын хүч, хяналт суларсан 19-р зууны эхээр Кокандын ханлигт (Таранч, Сартууд буюу Тажик ба Узбекүүдээс бүрдсэн, доголон Төмөрийн хойчисын байгуулсан улс бөгөөд1709-1876 онуудад оршин байжээ) автжээ. 1876 онд тус бүс нутгийг хаант Орос өөртөө нэгтгэсэнээс үүдэн олон бослого тэмцэл гарч, олон олон хиргисүүд Памир болон Афганд дүрвэн гарчээ. 1916 оны Төв Азийн бослого дарагдснаар мөн олон хиргисүүд Хятадад дүрвэн гарчээ. Одоо Хятадад 145 мянган хиргисүүд Кизил хиргис Автоном Мужид голлон оршин сууж байна.

хиргисыг 1919 онд Зөвлөлт засаг тогтсоноор Зөвлөлтүүд бүрэлдэхүүндээ оруулж, Кара-хиргис Автономит Область гэх болж, 1925 онд Казах хиргис хоёрыг салган, 1936 оны 12 сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах хиргис Улс болгосон байна. 1991 онд хиргисүүд тусгаар тогнолоо зарлан Бүгд Найрамдах хиргис Улсыг тунхаглажээ. 2005 оны 3 сарын Парламентийн сонгуулийн дараагаар “Алтан зулын хувьсгал” гарч, 4 сард анхны ерөнхийлөгч Аскар Акаевыг огцруулжээ. Уг хувьсгалаар парламентийн 75 гишүүний 3 нь алагдсан бөгөөд үүний дараа нөхөн сонгуулиар ахынхаа оронд гарсан бас нэгэн гишүүн алагдсан байна. Алагдсан 4 гишүүн хууль бус бизнесийн байгууллагатай холбоотой байжээ. Өнгөт хувьсгалын үр дүнд байдал нэлээд өөрчлөгдсөн хэдий ч улс орны дотоод амьдралд авлига хээль хахуулийн төвшин өндөр, хүний эрхийн үзүүлэлт доогуур, хуулийн хэрэгжилт муу зэрэг сөрөг үзэгдэл их байна. Мөн 2009 онд Төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн бааз болох Манасын цэргийн аэродромыг нутгаасаа гаргасан бөгөөд ингэснээрээ жилд орж ирэх арван хэдээс жаран хэдэн сая долларын орлогоос татгалзсан явдлыг Орос болоод Хятадын нөлөө байх хэмээн шинжээчид таамагладаг. 2007 оны байдлаар 5.2 сая хүн амтайгаас 69% нь хиргис (9% орос, узбек 14.5%, татар 1.9%, уйгур 1.1%, тажик 1.1%, хасаг 0.7%, украин 0.5%) юм. Тэнгэр уулын бүс, өндөр уулсын ян сарьдагууд, Иссык-Куль нуур, Турфаны хөндий гээд энэ орны байгалийн сайхныг гайхан бишрэм бөгөөд Дунд Азийн Швейцар гэгддэг.

Хиргисүүдийн тухай өгүүлэхэд Манас хэмээх баатарлаг тууль, түүнийг уянгалуулан хайлах манасч (манайхны туульч, хуурч, хуурчинтай адил) буюу Манас хайлагчийн болон хиргисийн алдарт зохиолч Чингиз Айтматовыг тухай дурдахгүй өнгөрч болохгүй юм. Манас тууль нь нэн эртний амаар дамжуулан ирсэн хиргис түмний түүх соёлын их өв билээ. 15 зуунаас эхтэй гэгдэх энэхүү туулийг зарим нь 7-р зуунаас ч эхтэй хэмээдэг ба 1885 онд анх бичгийн хэлнээ буулгажээ.

Тархалт[засварлах | edit source]

хиргис[засварлах | edit source]

хиргис улсад 2012 оны эхний байдлаар 4 сая 6 мянган хиргис хүн байгаа нь улсын бүх хүн амын 72.2% гэсэн үг.[13] Улс даяар хиргисүүд тархан суурьшдаг. Хамгийн олондоо Нарийн мужид 99.2%, багадаа Чүй мужид 59.1% буюу улсынхаа 9 том нэгжид бүгдэнд нь олонх байж чадаж байгаа. Зөвлөлт хиргисийн үед буюу 1959 онд хиргисүүдийн эзлэх хувь түүхэнд хамгийн бага (40.5%, энэ үед Оросууд 30.2% ) болж багасч байсан.[14] Түүнээс хойш хиргисүүдийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа.

Хятад[засварлах | edit source]

БНХАУ-ын ШУӨЗО-ы доторх уйгур (64%) олонхтой Кызылсугийн хиргис өөртөө засах тойрогт Хятад улс дахь хиргисүүдийн 78% буюу 125 мянган (тойрогтоо 28%) хүн амьдарч байна. Энэ тойрог хиргис улсынхаас Нарийн мужтай хаяа залгадаг. Хятад улсын 2000 оны тооллогоор 160 мянган хүн яс үндсээрээ хиргис (хятадаар 柯尔克孜族 Kēěrkèzī zú) болж таарсан.

Урлаг[засварлах | edit source]

Манас туулийг хайлагч (манасч)

хиргис ардын урлагийн ноён оргил нь «Манас» тууль. Энэ тууль нь хамгийн урт буюу 1 сая давсан мөрийн тоогоор Гиннесийн номд тэмдэглэгдсэн бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус өвийн жагсаалтанд бас бүртгэгджээ. Манас тууль нь хиргис хүмүүсийн итгэл үнэмшил, аж ахуй, түүх, газар орны нэрс г.м маш олон талын ач холбогдолтой. Түүнээс гадна хиргисээр акын гэж хэлдэг үлгэрч (туужч, түүх өгүүлэгч) хүн хүндлэгдэнэ. Домбра (товшуур)-аар хөгжимдөн дуулдгаас үзвэл "Домборын үлгэр" гэлтэй. Акынуудын дунд «Айтыш» гэж тэмцээн болдог.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. Национальный состав населения (оценка на начало года, человек)
  2. Censuses 1970–1989 show 0.9 % Kyrgyz population share in Uzbekistan total, 2000 estimates were also 0.9 % (Ethnic Atlas of Uzbekistan), actually Uzbekistan population is 27,767,100 (2009), so 0.9 % is appr. 250,000
  3. Перепись населения Китая 2010 г.
  4. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  5. Всероссийская перепись населения 2010. Национальный состав населения РФ 2010
  6. Том 3. Национальный состав и владение языками, гражданство населения Республики Таджикистан
  7. Численность населения Республики Казахстан по отдельным этносам на 1 января 2011 года.
  8. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын "Орос-Монгол толь"-д 1982 оны II хэвлэлийн 213-р талд киргиз - хиргис (хүн), киргизка - хиргис эмэгтэй, хиргис эхнэр, киргизский - хиргис, хиргисийн, киргизский язык -хиргис хэл, 832-р талд Киргизия - Киргиз, Хиргис, Киргизская Советская Социалистическая Республика-г Зөвлөлт Социалист (Нийгэм Журамт) Бүгд Найрамдах Хиргис Улс гэж тус тус орчуулсан байдаг.
  9. В.Я. Бутанаев, Ю.С. Худяков. - История енисейских кыргызов. // Абакан: ХГУ им. Н.Ф. Катанова, 2000. 272 с. ISBN 5-7810-0119-0
  10. 10.00 10.01 10.02 10.03 10.04 10.05 10.06 10.07 10.08 10.09 10.10 10.11 10.12 10.13 10.14 10.15 Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"
  11. А. Абдыкалыков ПЕРЕСЕЛЕНИЕ ЕНИСЕЙСКИХ КЫРГЫЗОВ В НАЧАЛЕ XVIII в. И ИХ ИСТОРИЧЕСКАЯ СУДЬБА
  12. Енисейские кыргызы. Историко-этнический очерк о Хакасии
  13. Национальный состав населения Киргизии 2012
  14. Демографические тенденции, формирование наций и межэтнические отношения в Киргизии

Зургийн цомог[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]