Jump to content

Кирилл бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Кирилл цагаан толгой-с чиглүүлэгдэв)
Кирилл бичиг
Бичгийн төрөл
Үе
Хамгийн эртний хувилбарууд ойр. 893[1] – ойр. 940
ЧиглэлЗүүнээс баруун
ХэлнүүдКирилл бичиг хэрэглэж буй хэлнүүд
Холбоотой бичиг
Эх систем
Үүссэн систем
Хуучин Пермь бичиг
Холбоотой систем
ISO 15924
ISO 15924Cyrl (220), ​Cyrillic
Cyrs (Хуучин Сүмийн Слав хэлний хувилбар)
Юникод
Юникод нэр
Cyrillic
Нэршил: Беларусь: кірыліца; Болгар: кирилица [ˈkirilit͡sɐ]; Македон: кирилица [kiˈrilit͡sa]; Орос: кириллица [kʲɪˈrʲilʲɪtsə]; Серби: ћирилица [t͡ɕirǐlit͡sa]; Украин: кирилиця [kɪˈrɪlɪt͡sʲɐ].

Кирилл үсэг (Болгар хэл: Кирилица) нь үсэгт бичиг бөгөөд түүнийг голчлон слав угсааны ард түмний дунд болон буюу европ болон азид хэрэглэдэг. Энэ бичгийг Кирилл Салиникийн (826-869) нэрээр нэрлэсэн боловч тэрбээр кирилл үсгийг бус түүний өмнөх глаголит цагаан толгойн үсгийг зохиосон юм. Кирилл үсгийг өөрөөр кириллица эсвэл азбука (а слав хэлээр аз, б-г мөн слав хэлээр буки) буюу цагаан толгойн эхний хоёр үсгээр нь бас нэрлэдэг.

Хэдийгээр Кирилл, Мефодий хоёрыг глаголит цагаан толгойг зохиогчид гэж үздэг боловч кирилл үсгийн зохиогчийн хувьд нь өнөөг хүртэл судлаачдын маргааны сэдэв байсаар ирсэн. Кирилл үсгийн нэр нь Кириллийн нэрийг зүүх боловч үүссэн түүхийн хувьд 10-р зууны дундуур зүүн болгарын Велики Преслав дахь хааны ордонд зохиогдсон ажээ.[3][4][5] Тэгэхээр түүнээс 100 гаран жилийн өмнө амьдарч байсан Кирилл болон Метод нарын зохиогчийн эрх нь хамааралгүй болно.

alt=Кирилл бичгийг өргөнөөр ашигладаг улс орнууд:
  Цорын ганц албан ёсны бичиг
  Өөр бичгийн системтэй хамт албан ёсны
  Өөр бичгээр солигдож байгаа ч албан ёсоор ашиглагдаж буй
  Албан ёсны хэлний уламжлалт бичиг эсвэл цөөнхийн хэрэглээ
  Кирилл үсэг өргөн хэрэглэгддэггүй
Кирилл бичгийг өргөнөөр ашигладаг улс орнууд:
  Цорын ганц албан ёсны бичиг
  Өөр бичгийн системтэй хамт албан ёсны
  Өөр бичгээр солигдож байгаа ч албан ёсоор ашиглагдаж буй
  Албан ёсны хэлний уламжлалт бичиг эсвэл цөөнхийн хэрэглээ
  Кирилл үсэг өргөн хэрэглэгддэггүй

Кирилл үсгийг 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэж байна.

Кирилл цагаан толгой

[засварлах | кодоор засварлах]

Кирилл үсгийг албан ёсны цагаан толгойгоор ашигладаг хэлнүүд гэвэл:

Мөр 1: Дармал бичиглэл, Мөр 2: Бичмэл бичиглэл.
абвгдеёжзийклмноөпрстуүфхцчшщъыьэюя
абвгдеёжзийклмноөпрстуүфхцчшщъыьэюя
 Commons: Кирилл үсэг – Викимедиа дуу дүрсний сан
  1. ↑ Auty, R. Handbook of Old Church Slavonic, Part II: Texts and Glossary. 1977.
  2. ↑ Oldest alphabet found in Egypt Архивлагдсан 2017-06-07 at the Wayback Machine. BBC. 1999-11-15. Татаж авсан: 2015-01-14.
  3. ↑ Nikolaos Trunte: Altkirchenslavisch. 4. Auflage. Sagner, München 1994, ISBN 3-87690-480-3 (Словѣньскъи ѩзыкъ. Ein praktisches Lehrbuch des Kirchenslavischen in 30 Lektionen. Bd. 1), Kap. 1.9, S. 16–19.
  4. ↑ Hans-Dieter Döpmann: Kirche in Bulgarien von den Anfängen bis zur Gegenwart. Biblion, München 2006
  5. ↑ Gerhard Podskalsky: Theologische Literatur des Mittelalters in Bulgarien und Serbien 815-1459. Beck, München 2000