Jump to content

Кихара биологийн судалгааны хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

 

Kihara Institute for Biological Research (横浜市立大学木原生物学研究所 Yokohama Shiritsu Daigaku Kihara Seibutsugaku Kenkyūjo?) (KIBR) нь Япон улсын Йокохама хотод байдаг Йокохама Хотын Их Сургуулийн харьяа байгууллага ба 1942 онд Хитоши Кихара Япон дахь биологийн судалгааг дэмжих зорилгоор байгуулсан. Тус Институт нь генетикийн нөөцийг буюу 6000 гаруй үр тариа болон 800 гаруй капсикум (перец буюу улаан чинжүү)-ыг хадгалдаг.

Хэдий KIBR-н үндсэн чиглэл нь ургамал судлал ч тэндхийн судалгаа нь биохими, эсийн биологи, генетик, мэдээлэл зүй, биотехнологи зэрэг биологийн өргөн салбар хүрээг хамардаг билээ. KIBR дэх судалгааны үр дүнгүүд нь хянан тохиолдуулсан эрдэм шинжилгээний нийтлэлүүд дээр тогтмол нийтлэгддэг байна.

Эрдэм шинжилгээний хүрээлэн байхын хажуугаар KIBR нь дээд боловсролын байгууллага ба Йокохама Хотын Их Сургуулийн Нанобиошинжлэх ухааны төгсөлтийн дараах сургуулийн харьяа юм. Энэхүү сургууль нь их сургууль төгсөгчдөд 5 жилийн докторын хөтөлбөр болон 2 жилийн магистрын курсыг олгодог.

Зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]
  • Ургамлын генетик нөөцийн тэнхим (Проф. Томохиро Бан)
  • Ургамлын геном судлалын тэнхим (Проф. Ясунари Огихара)
  • Ургамлын биотехнологийн тэнхим (Проф. Юкихиса Шимада)
  • Ургамлын функциональ геномикийн судалгааны групп (Зочин Проф. Минами Мацуи)
  • Ургамлын геномын сүлжээний судалгааны баг (Зочин Проф. Мотоаки Секи)
  • Ургамлын геномын инженерчлэлийн судалгааны алба (Зочин Проф. Сэйичи Токи)
  • Байгуулагч Кихарагийн дурсгалын өрөө

1942 оны 5-р сард Кёото хотод Хитоши Кихара байгуулсан, геномын онолыг дэвшүүлснээрээ алдартай KIBR нь 1957 оны 5-р сард Минами-Кү, Йокохама руу нүүсэн аж. Тус хүрээлэн нь Дэлхийн 2-р Дайны дундуур ч үүд хаалгаа барилгүй үйл ажиллагаагаа явуулсаар байсан. 1984 оны 4-р сард Йокохама Хотын Их Сургуулийн харьяа байгууллага нь болж, 1994 оны 12-р сард Тоцүка-Кү, Йокохама дахь Маёока Эрдэм Шинжилгээний Хүрээлэн рүү шилжжээ.

2010 оны 9-р сарын 15-нд, энэхүү институтэд Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Мичико нар айлчилжээ.