Jump to content

Клементина Черчилль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Клементина Огилви Спенсер-Черчилль (англи. Clementine Ogilvy Spencer-Churchill, Baroness Spencer-Churchill, өмнө нь — Хозиер (англи. Hozier); 1885 оны 4-р сарын 1-нд төрсөн — 1977 оны 12-р сарын 12-нд нас барсан) — Их Британий алдартай Ерөнхий сайд Уинстон Черчиллийн эхнэр.

Клементина Черчилль 1885 оны 4-р сарын 1-нд тэтгэвэрт гарсан хурандаа Хенри Монтагю Хозиер, хатагтай Бланш Хенриетта Огилви нарын охин болж төрсөн байна. Тэрээр 1904 онд Уинстон Черчилльтэй танилцжээ.

1908 оны 9-р сарын 12-нд Уинстон, Клементин нар Лондон хотын Вестминстер дүүрэг дахь Гэгээн Маргаретын сүмд (англи. St Margaret’s, Westminster) гэрлэж, Венецийн Бавено, Моравиагийн Вевержи цайзад бал сараа өнгөрүүлсэн байна. Дараа нь тэд Лондон хотын "Экклстон гудамж- 33"-т (англи. Eccleston Square) хаяг дахь байшинд суурьшжээ.

Уинстон болон Клементина Черчилль нар 5 хүүхэдтэй байсан:

  • ууган бөгөөд том охин Дайана Черчилль (1909—1963), хоёр удаа гэрлэсэн бөгөөд хоёр дахь нөхөр улс төрч Дункан Сэндистай гэрлээд 3 хүүхэдтэй болсон.
  • ганц хүү Рэндолф Черчилль (1911—1968), зохиолч, улс төрч, эхлээд Памела Берилл Дигбитай 1939-1946 онд, дараа нь Жун Осборнтой 1948 оноос гэрлэсэн. хоёр гэрлэлтээс нэг нэг хүүхэдтэй.
  • дунд охин Сара Черчилль (1914—1982) -жүжигчин бөгөөд бүжигчин, 3 удаа гэрлдэсэн бөгөөд хүүхэд төрүүлээгүй байна.
  • дунд охин Мэриголд (1918—1921) — 2 настайдаа эндэж нас барсан.
  • отгон охин Мэри Соумс (1922—2014) - эцгийнхээ уран зургуудын тухай ном бичсэн, 1947 онд улс төрч -консерватор Кристофер Соумстай гэрлээд 5 хүүхэдтэй болсон.