Jump to content

Клод Бернар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Клод Бернар

Клод Берна́р (франц. Claude Bernard; 1813 оны 7-р сарын 12-нд Францын Сен-Жeлиен (Рона) тосгонд төрсөн— 1878 оны 2-р сарын 10-нд Парис хотод нас барсан) — францын эрдэмтэн эмч, эндокринологи буюу цөсний дотоод шүүрлийн үйл явц судлалыг үндэслэгч.

Клод Бернар 1813 оны 7-р сарын 12-нд Францын зүүн өмнөд хэсэгт орших Сен-Жулиен хэмээх жижиг тосгонд усан үзэм тариалж, дарс үйлдвэрлэгчийн гэр бүлд төржээ. Гэсэн хэдий ч тэрээр сүйрч, усан үзмийн талбайг зарах шаардлагатай болжээ. Сүүлд гэр бүл нь Клод дараа нь уг өрийг төлөх ёстой болсон юм. Санхүүгийн асуудлаас болж эцэг нь тосгоны сургуулийн багш болж, хөршийнхөө хүүхдүүдэд гэртээ хичээл заадаг байжээ. Найман настайдаа тэрээр Сен-Жулиен дэх тахилч, дараа нь Вильфранш-сюр-Сон дахь иезуит коллежид суралцсан боловч тийм ч хичээнгүй, мөрөөдөмтгий бөгөөд нийтэч байгаагүй. Дараа нь тэрээр Тойси дахь коллежид үргэлжлүүлэн суралцжээ. Гэсэн хэдий ч ар гэр нь санхүүгийн шалтгааны улмаас тэр цаашид боловсрол эзэмших боломжгүй болж тэнд ердөө нэг жил суралцжээ.

1832 оны 1-р сард тэрээр Лион хотын захын нэгэн дүүргийн эмийн санд эм зүйчээр жил хагасын хугацаанд ажилласан. Тэнд цэвэрлэгээ, эмийн сав угаах, хольц бэлтгэх, эзэн нь зарах гэх мэттэрээр дарамтлан гомдоосон үүрэг даалгаврыг хийхээс өөр аргагүй болсон. Ийм тэрээр зохиолч болохыг эрхэмлдэг болжээ. Тэр хэд хэдэн зохиол бичсэн ч уран зохиолын шүүмжлэгч Марк Жирардин түүнд зохиолч болох санаагаа орхихыг ятгасан ажээ. 1834 онд Бернар Парисын Их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн орсон. 1841 оноос Парисын хамгийн ууган эмнэлэг болох "Hotel-Dieu" эмнэлэгт дадлагажигч байхдаа нэрт физиологич Франсуа Мажандитэй танилцаж, улмаар түүнийг Францын коллежийн лабораторид бэлтгэл ажилтнаар ажиллуулахыг урьжээ.

1848 онд тэрээр физиологич Чарльз-Луи Барресвиллтэй хамтран элэг судлах хэд хэдэн туршилт хийж, энэ эрхтэний гликоген үүсгэгч функцийг нээсэн нь томоохон амжилтанд хүрсэн юм. Түүний эцсийн бүтээл болох "Хүн ба амьтны элэгний шинэ үйл ажиллагаа" нь физиологийн салбарт гаргасан ололт амжилтын төлөө 1851 онд Шинжлэх ухааны академиас шагнал хүртжээ. Энэ бүтээл дээр үндэслэн тэрээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалжээ (1853). 1854 онд тэрээр физиологийн чиглэлээр Шинжлэх ухааны академийн дөрвөн шагналын сүүлчийнх нь хүртжээ. 1853 оноос эхлэн тэрээр Францын коллежийн багшаар ажиллахаа больж Мажандитай ажиллаж эхэлжээ.

1854 оноос хойш Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүн. 1854-1868 онд тэрээр Сорбонны Байгалийн ухааны факультетийн туршилтын физиологийн тэнхимийг удирдаж тэрээр тэнд лекц уншсан. 1855 оноос 1870-аад оны хоёрдугаар хагас хүртэл тэрээр физиологийн салбарын янз бүрийн асуудлаар цуврал лекцээ хэвлүүлсэн нь түүнийг Европын хэмжээнд алдаршуулсан юм. 1861 оноос хойш Францын Анагаах Ухааны Академийн гишүүн байсан юм.

  • «Leçons de Physiologie expérimentale appliquée a la médicine» (2 т., 1854—55);
  • «Leçons sur les effets des substances toxiques et médicamenteuses» (1857);
  • «Leçons sur la physiologie et la pathologie du système nerveux» (1858);
  • «Leçons sur les propriétés physiologiques et les altérations pathologiques des liquides de l’organisme» (1859);
  • «Leçons de pathologie expérimentale» (1871);
  • «Leçons sur les anesthésiques et sur l’asphyxie» (1874);
  • «Leçons sur la chaleur animale» (1876);
  • «Leçons sur la diabète et la glycogénèse animale» (1877);
  • «Leçons sur les propriétés des tissus vivants» (1866);
  • «Leçons sur les phénomènes de la vie communs aux animaux et aux végétaux» (1878—79);
  • «Physiologie générale» (1872);
  • «Leçons de physiologie operative» (1879);
  • «La science expérimentale» (1878, сборник разных статей);
  • «Introduction à la médecine expérimentale» (1865).