Кобальтит

Кобальтит (Англи: Cobaltite) нь CoAsS томьёотой, арсенид, сульфидын эрдэс бөгөөд кобальтитын бүлгийн нэрийг өгсөн эрдэс юм. Энэ бүлгийн эрдсүүд нь бүтэц, хэлбэрийн хувьд пирит (FeS₂)-тэй төстэй.
Шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Кобальтитнь байгаль дээр тетраэдр хэлбэртэй, хираль тетраэдр симметртэй додекаэдр хэлбэрээр тохиолдоно. Найрлагад нь төмөр болон 10% хүртэл никель хольц хэлбэрээр агуулагдаж болдог.
Кобальтитыг бусад эрдсээс сонгомол, рН-ын хяналттай хөвүүлэн баяжуулах аргаар ялган авдаг. Кобальтитыг гарган авахад ихэвчлэн гидрометаллургийн аргыг ашигладаг бөгөөд пирометаллургийн аргаар (жишээ нь флэш хайлуулалт) ч боловсруулах боломжтой.
Илэрц
[засварлах | кодоор засварлах]Ховор боловч стратегийн чухал металл болох кобальтын чухал эх үүсвэр болдог. Өндөр температурын гидротермал орд болон контакт метаморфизмд орсон чулуулгад үүснэ.
Дараах эрдсүүдтэй хамт тохиолдоно: магнетит, сфалерит, халькопирит, скуттерудит, алланит, зоисит, скаполит, титанит, кальцит, мөн олон төрлийн Co-Ni сульфид ба арсенид.
Ихэвчлэн Швед, Норвеги, Герман, Англи (Корнуолл), Канад, Чили (Ла Кобалтера), Австрали, Бүгд Найрамдах Конго Улс, Марокко зэрэг орнуудад олддог.