Jump to content

Ковач Бела

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ковач Бела
Унгарын хөдөө аж ахуйн сайд
Албан тушаал хашсан
1945 оны 11 сарын 15 – 1946 оны 2 сарын 23
Ерөнхий СайдТилди Золтан
Надь Ференц
ӨмнөхНадь Имре
ДараахДоби Иштван
Албан тушаал хашсан
1956 оны 10 сарын 24 – 1956 оны 11 сарын 3
Ерөнхий СайдНадь Имре
ӨмнөхМатолчи Янош
ДараахДёге Имре
Хувийн мэдээлэл
Төрсөн(1908-04-20)20 4 сарын 1908
Австри-Унгар, Унгарын вант улс, Падаш (одоогийн Печ)
Нас барсан21 6 сарын 1959(1959-06-21) (51 насалсан)
Бүгд Найрамдах Унгар Улс, Печ
Улс төрийн намБие даасан жижиг аж ахуй эрхлэгчид, тариачид, иргэдийн нам (FKGP)
Мэргэжилpolitician

Ковач Бела (унгар. Kovács Béla; 1908 оны 4-р сарын 20-нд Австри-Унгарын Печ хотод төрж, 1959 оны 6-р сарын 21-нд Печ хотод нас барсан) — Унгарын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, Унгарын Хөдөө аж ахуйн сайд (1945—1946, 1956). Ковач Бела мөн 1956 оны Унгарын хувьсгалд оролцсон байна.

Тэрээр 1933 онд бие даасан жижиг аж ахуй эрхлэгчдийн намд элссэн. 1936 он гэхэд Баранья мужийн намын салбарын дарга, 1939 онд намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч болжээ.

Ковач Бела 1941 онд Унгарын тариачдын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Тэрээр 1944 оны 12-р сараас Унгарын Үндэсний Түр Ассамблейн гишүүн байсан. Дайны дараах Унгарын түр засгийн газарт Дотоод хэргийн яамны сайд (1944 оны 12-р сараас 1945 оны 11-р сар), Хөдөө аж ахуйн яамны сайд (1945 оны 11-р сараас 1946 оны 2-р сар) зэрэг албыг хашиж байв.

1947 оны 2-р сарын 25-нд Ковач Белаг ЗХУ-ын эрх баригчид улсын эсрэг хуйвалдааны хэрэгт буруутган баривчилж, ЗХУ руу албадан гаргаж 20 жилийн хорих ял оноожээ. Тэрээр анх Унгар, Австрийн шоронд ял эдэлж, дараа нь 1951 оны 9-р сарын 25-наас ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах яамны Москвагийн төв шоронд ялаа эдэлж байжээ. 1956 оны 4-р сард шоронгоос суллагдсан байна.

1956 оны Унгарын хувьсгалын үеэр Ковач Бела "Бие даасан жижиг аж ахуй эрхлэгчдийн нам"-ыг өөрчлөн байгуулахад оролцсон. 10-р сарын 27-ноос 11-р сарын 2-ны хооронд Ковач Надь Имрегийн хоёр дахь засгийн газарт Хөдөө аж ахуйн сайдаар ажилласан.

Унгарын Парламентын гишүүн хэвээр үлдсэн Ковач Бела 1959 онд нас баржээ.