Кокцинит

Кокцинит (Англи: Coccinite) нь HgI₂ химийн томьёотой, мөнгөн усны (II) иодидоос тогтсон ховор эрдэс юм.
Анх Мексикийн Касас Вьехасаас илрүүлсэн. Мөн Австралийн Шинэ Өмнөд Уэльс дэх Брокен Хилл, Германы Тюринг мужийн ураны уурхай, Райнланд-Пфальц мужид хуучин мөнгөн усны уурхайгаас олдсон байдаг. Тюрингийн ордод энэ эрдэс нь пирит агуулсан графтолит занарын галын нөлөөгөөр үүссэн сублимацийн бүтээгдэхүүн байдлаар тохиолддог.
Нээлтийн талаар Комптес Рендюс (Comptes Rendus) сэтгүүлд дель Риогийн дурдсан мэдээгээр зарласан ба дараа нь Мексикийн Уул уурхайн сургуулийн сэтгүүлд нийтлэгдсэн. Дараагийн жилүүдэд уг нээлтийг олон удаа дахин дурдсан байдаг.
Анхны тэмдэглэлүүдийн нэг нь 1839 онд дель Риогоос Фрейслебенд илгээсэн захидлын орчуулга бөгөөд тэнд Касас Вьехасын элсэн чулуунд “нимбэгэн шар толбо” байдлаар илэрдэг гэж бичсэн байна.
1836 онд дель Риогийн нээлтийн тухай Иньестра Араготой харилцсан захидал Комтес Рендюст богино өгүүлэл хэлбэрээр хэвлэгджээ. Тус нийтлэлд Керетаро мужаас ирсэн ноён Хосе Касас Вьехасын Уул уурхайн сургуулид өгсөн эрдсийн дээж нь улаан-хүрэн өнгөтэй байсан гэж тэмдэглэсэн байдаг.