Колимаит
Колимаит (Англи: Colimaite) нь нийлэг K₃VS₄-ийн байгальд тохиолдох аналог бөгөөд сульфидын эрдэс юм. Энэ эрдсийг Мексикийн баруун өмнөд хэсэгт нээсэн. Кали-ванадийн сульфидыг Колима галт уулын тогооноос цуглуулсан байдаг. Колимаит хэмээх нэр нь уг галт уул байрладаг нутгийн нэрээс үүдэлтэй. Энэхүү эрдэс болон түүний нэрийг 2007 онд Шинэ эрдэс, нэршил ба ангиллын комисс (CNMNC) албан ёсоор баталсан. Олон улсын Эрдэс судлалын холбооноос (IMA) IMA 2007-045 гэсэн дугаар олгосон.
Физик шинж
[засварлах | кодоор засварлах]Колимаитын үүсмэл хэлбэрийг маш нарийн зүү хэлбэрийн талстууд нийлж бөөгнөрсөн тул зараа шиг хэлбэртэй гэж тодорхойлдог. Эдгээр бөөгнөрлийн хэмжээ нь 10–100 микрометр байна. Харин зүү хэлбэрийн талстууд нь 50 микрометр хүртэл урт, 20 микрометр хүртэл өргөнтэй гэж хэмжигдсэн.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Колимаит нь орторомбик талстын ангилалд багтдаг боловч тодорхой талст хэлбэр нь ажиглагдаагүй. Бөөмс нь тогтмол параллелепипед болон сунасан тэгш өнцөгт призм хэлбэртэй. Колимаитын өнгө нь хар алтлаг, гэрэл нэвтрэхгүй. Зураасны өнгө нь шар-ногоон, гялбаа нь давирхайлаг эсвэл тослог. Флюоресценцгүй. Хэврэг, хагарал ажиглагдаагүй бөгөөд модорхог (splintery) хугаралтай.