Колин Хүүвер

Колин Хүүвер (англи. Margaret Colleen Hoover, 1979 оны 12-р сарын 11-нд АНУ-ын Техас мужийн жижиг хотод төрсөн) Америкийн зохиолч хүн юм. Түүний бүтэн нэр нь "Маргарет Колин Хүүвер" юм. Америкийн зохиолч бөгөөд ихэвчлэн роман ба залуусын уран зохиол төрлөөр бичдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Колин Хүүверийн монгол хэлнээ орчуулагдаж гарсан "Түүний гэх дурсамж", "Верити", "Ясан зүрх", "Цөхрөл" романуудаар нь Монголчууд танил болсон. 2022 оны 10 сарын байдлаар Колин Хүүвер ойролцоогоор 20 сая гаруй ном худалдаалсан байна. Түүнийг Time сэтгүүл 2023 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэжээ. Тэр сэтгэлзүйн гүн ухаан, хайр, уучлал, хүний дотоод тэмцлийг уран яруугаар дүрсэлдгээрээ алдартай.[1] Колин Хүүвер нь 1979 оны 12 сарын 11-нд АНУ-ын Техасын Салфур Спрингс хотод төрсөн. Эцэг эх нь Ванной Файт ба Эдди Феннел. Тэр Техасын Салтило хотод өсч, 1998 онд Салтило ахлах сургуулийг төгссөн. 2000 онд Хийт Хүүвер (Heath Hoover)-той гэрлэж, гурван хүүтэй болжээ. Тэр Texas A&M University–Commerce их сургуулийг нийгмийн ажил (social work) мэргэжлээр төгссөн. Зохиолч болохоосоо өмнө нийгмийн ажил болон багшийн ажил хийж байв.[2]
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- "Цөхрөл" нэрээр монгол хэлнээ 2025 онд орчуулагдан гарсан "Hopeless" роман нь 2012 оны 12 сард Хүүвер хэвлэгдсэн. Энэхүү роман нь гэрээр суралцаж байгаад нийтийн сургуульд орсон охины тухай өгүүлдэг. "Цөхрөл" ном New York Times жагсаалтад 1 байрт орж, гурван долоо хоног тэргүүлсэн юм. Ингэснээр зохиолч өөрөө хэвлүүлсэн анхны роман тэргүүлсэн түүхэн үйл явдал болсон юм.
- "Итгэл алдрах нь" буюу "Losing Hope" дээрх романы хариу болгон 2013 оны 7 сард хэвлэгдсэн. Түүнчлэн "Hopeless" ба "Losing Hope"-ийн дүрүүдийг үргэлжлүүлсэн богино өгүүллэг "Үнсгэлжингийн эрэлд" буюу "Finding Cinderella" нь 2014 онд үнэ төлбөргүй цахим хувилбараар гарсанв Үүний дараа нэмэлт бүлэг, шинэ төгсгөл бүхий хэвлэмэл хувилбар болжээ.
- "Магадгүй нэг л өдөр" буюу "Maybe Someday" роман нь 2014 оны 3 сард гарсан бөгөөд хөгжмийн уран бүтээл хамтран туурвигч хоёр залуусын хайрын түүх гардаг.
- "Түүний гэх дурсамж" буюу "reminders of him роман нь 2022 оны 1 сард хэвлэгдсэн. Ном хэвлэгдсэнээс хойш 1 жилийн дараа монгол хэлээр орчуулагдан гарсан.
- "Верити" буюу "Verity" сэтгэл зүйн аймшгийн зохиол нь 2018 онд хэвлэгдсэн бөгөөд монгол хэлээр 2023 онд хэвлэгдэн гарсан.
Амжилт Шагналууд
[засварлах | кодоор засварлах]Утга зохиолын шагналууд
[засварлах | кодоор засварлах]| Он | Бүтээл | Шагнал | Ангилал | Үр дүн | Эшлэл |
|---|---|---|---|---|---|
| 2012 | "Битүүмжлэгдсэн" (Slammed) | Goodreads Сонголтын Шагнал | Залуусын зохиол | Нэр дэвшсэн | |
| 2013 | "Итгэл алдрах нь" (Losing Hope) | Хайр дурлал | Нэр дэвшсэн | ||
| "Энэ охин" (This Girl) | Хайр дурлал | Нэр дэвшсэн | |||
| 2014 | "Магадгүй нэг л өдөр" (Maybe Someday) | UtopYA Con Awards | Шинэлэг борлуулалт | Ялсан | |
| 2015 | "Хүлээн зөвшөөрөл" (Confess) | Goodreads Сонголтын Шагнал | Хайр дурлал | Ялсан | |
| 2016 | "Энэ биднээр дуусна" (It Ends with Us) | Хайр дурлал | Ялсан |
- ↑ "Колин Хүүвер: Ном, Намтар, Цахим ном, Аудио ном | Интерном". internom.mn (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-10-25.
- ↑ "Colleen Hoover", Wikipedia (Англи хэлээр), 2025-10-24, Татаж авсан: 2025-10-25