Коллеж гудамж (Торонто)
Коллеж гудамж бол Канад улсын Торонто хотын төв хэсэгт орших гол тэнхлэгийн зам бөгөөд баруун талын хуучин трамтай дүүргүүдийг хотын төвтэй холбодог. Энэ гудамжны баруун хэсгийн орон сууцны бүсэд олон төрлийн угсаатан ястан оршин суудаг бол төв хэсэгт нь Онтариогийн хууль тогтоох зөвлөл, Торонтогийн Их сургууль зэрэг байгууллагууд байрладаг. Коллеж гудамж нь Янг гудамж хүрээд зүүн тийш Карлтон гудамжаар үргэлжилдэг.


Янг гудамжны уулзвар дээр нэгэн түүхэн дурсгал болох Коллеж Парк цогцолбор байдаг бөгөөд, өмнө нь Eaton’s-ийн их дэлгүүр байдаг байсан. Энэхүү түүхэн барилга одоо худалдаа, оффис болон орон сууцны зориулалтаар ашиглагддаг болсон.
Нийтийн тээвэр
[засварлах | кодоор засварлах]Торонто хотын нийтийн тээврийн комиссын 506 Карлтон трамны чиглэл Коллеж болон Карлтон гудамжуудаар явдаг. Коллеж гудамж, Янг-Юниверсити-Спадина метроны шугам Юниверсити ба Янг салаанууд дээр байрлах Куинз Парк буудал болон Коллеж буудлуудаар үйлчлүүлдэг.
Гол уулзвар
[засварлах | кодоор засварлах]Доорх гудамжууд Коллеж гудамж дагуух гол уулзваруудын жагсаалт
- Дундас гудамж
- Лансдоун өргөн чөлөө
- Оссингтон өргөн чөлөө
- Басерст гудамж
- Спадина өргөн чөлөө
- Юниверсити өргөн чөлөө (өмнөд) / Куинз Парк гэгээний гудамж (хойд)
- Бэй гудамж
- Янг гудамж