Jump to content

Колүш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Колүш, 1986 он

"Колүш" (франц. Coluche, жинхэнэ нэр нь — Мишель Жерар Жозеф Колүччи́, Michel Gérard Joseph Colucci; 1944 оны 10-р сарын 28-нд Парис хотод төрсөн — 1986 оны 6-р сарын 19-нд Опьод ослоор нас барсан) — Францын хошин жүжигчин, найруулагч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн. Сезар шагналыг хамгийн сайн эрэгтэй дүр бүтээсэн гэж авсан.

Мишель Жерар Жозеф Колүччи 1944 оны 10-р сарын 28-нд Парист төрсөн. Түүний эцэг Онорио Колүччи нь дайн өмнөхөн Францад ирсэн Италийн Лациогийн уугуул иргэн бөгөөд уран барималч байжээ. 1940 онд Онорио хэмээх үсчний охин, Парисын уугуул иргэн Симонэ Буйертай танилцжээ. Тэд гэрлээд охин Даниел, дараа нь Мишель гэх хүүтэй болжээ.

1980 онд Колүш улс төрийн байдалтай эвлэрэхгүй байгаагаа илэрхийлж ниймийн төлөөх тэмцэл хэлбэр болгож Францын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан бөгөөд Францад ядууст үнэгүй хоол тараах зөөврийн болон суурин түгээлтийн цэгүүд болох "Restaurants du coeur" сүлжээг бий болгох томоохон хэмжээний нийгмийн кампанит ажлын санаачлагч болсон.

Колүш 1986 оны 6-р сарын 19-нд Францын зүүн өмнөд нутаг дахь хурдны автозам дээр мотоцикл унаж яваад осолоор харамсалтайгаар нас барсан.

Дүр бүтээсэн кинонууд

[засварлах | кодоор засварлах]
Он Киноны монгол нэр Киноны франц нэр Бүтээсэн дүр
1970 Танил ихтэй хүн Le Pistonné
1970 Илжигний арьс Peau d'Âne шархадсан тариачин
1971 Энэ вальс дуугарч байг Laisse aller, c'est une valse
1971 Мадам, та чөлөөтэй юу? Madame, êtes-vous libre ? Жорж
1972 Бежит, бежит предместье Elle court, elle court la banlieue Бубуль
1973 01 он L'An 01
1973 Темрок Themroc
1973 Том үймээн Le Grand Bazar
1973 Салган тусгаарлах шугам La ligne de démarcation Алекс
1975 Салавин Salavin Тастар
1975 Төвөд хонх La Cloche tibétaine
1976 Дотроосоо цоожтой жорлон Les Vécés étaient fermés de l'intérieur Шарбонье
1976 Далав уу гуя уу L'Aile ou la Cuisse Жерар Дюшмен
1977 Хошин этгээдүүд Drôles de zèbres ахлах тогооч
1977 Та нар Эльзас, Лотарингийг авахгүй шүү Vous n'aurez pas l'Alsace et la Lorraine
1980 Салан шалгагч Inspecteur la Bavure шалгагч Клеман/Клеманы эцэг
1981 Фуракс тэмдэг Signé Furax
1981 Сургуулийн багш Le Maître d'école Жерар Барбье
1982 Тэр хаа сайгүй оодон хүмүүсийг хардаг Elle voit des nains partout алебарчин
1982 Манай эринээс өмнө 4/2-ын өмнө Deux heures moins le quart avant Jésus-Christ Бен-Гур/Аминемефет
1983 Хүүхэлдэй минь баяртай Tchao pantin Ламбер
1983 Миний найзын эмэгтэй La Femme de mon pote Микки
1983 Банзай! Banzaï Мишель Бернарден
1984 Дагобер хаан Le Bon Roi Dagobert Дагоберт I
1984 Өдтэй могойны өшөө авалт La Vengeance du serpent à plumes Лулу Дюпен
1985 Дайн дээрх тэнэг Scemo di guerra Оскар Пилли
1985 Заварушка Sac de nœuds Койот
1985 Алиалагчдын хаад Les Rois du gag Жорж