Комеди Франсез
Харагдац

Комеди́ Франсе́з (франц. Comédie-Française), мөн Теа́тр-Франсэ́ буюу Францын театр (франц. Théâtre-Français) — Франц дахь Засгийн газраас санхүүждэг цорын ганц тогтмол урын сантай театр. Парис хотын төвд 1-р захиргааны дүүрэг дахь Палэ-Рояль ордонд оршдог. Францын XIV Луи хааны зарлигаар 1680 онд байгуулагдсан театр юм. Театрын албан бус нэр нь "Мольерын байшин" бөгөөд «Комеди Франсез» театр байгуулагдахаас өмнө Мольерийн хамтлаг Палэ-Роялд (1661-1673) тоглодог байсантай холбоотой юм.
Албан ёсны цахим хуудас: https://www.comedie-francaise.fr/#