Jump to content

Компакт флаш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Компакт флаш(CF)нь ихэвчлэн зөөврийн электрон төхөөрөмжид ашиглагддаг флаш санах ой бүхий масс хадгалах төхөөрөмж юм.Энэ форматыг Сан Диск компани 1994 онд тодорхойлж,анхны төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж эхэлсэн.Компакт флаш нь анхны санах ой картын форматуудын дунд хамгийн амжилттай болсон бөгөөд Минитур карт ба Смарт медиаг давсан.Үүний дараах форматууд жишээ нь MMC/SD янз бүрийн Memory stick форматууд болон D-Picture карт хатуу өрсөлдөөн үүсгэсэн.Эдгээр картууд ихэвчлэн компакт флашаас жижиг боловч ижил хүчин чадал хурдыг санал болгодог.Мэргэжлийн аудио болон видео хэрэгцээнд зориулсан эзэмшигчийн картын форматууд,жишээ нь P2 ба SxS ,хурдан боловч хэмжээ том,үнэтэй байдаг.Компакт флашийн алдар нэр нь буурч оронд нь CFexpress давамгайлах болсон.2022 оны байдлаар КанонEOS R3,ба Никон Z9,8К видео бичлэг хийх өндөр гүйцэтгэл шаардлагад зориулан CFexpress картууд ашиглаж байна.Уламжлалт коипакт флаш картууд нь Параллел ATA интерфейс ашигладаг боловч 2008 онд CFast гэж нэрлэрдсэн компакт флашийн хувилбар зарлагдаж танилцуулагдсан.CFast(компакт флашгэж мөн танигдсан)нь Serial ATA интерфейс дээр суурилсан.