Компьютерийн нөөцийн ашиглалт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Програм хангамж нь компютерийн ажилыг удирддаг програмын цогц юм. Мөн програм хангамж нь дараах үүрэгтэй: компютерийн нөөцүүд буюу (Диск, принтер ...) – ийг удирдана.

Програм хангамжийн 2 үндсэн төрөл байдаг үүнд :

  • Системийн ПХ
  • Хэрэглээний ПХ


Системийн програм хангамж нь процессор, сүлжээний ба гадаад төхөөрөмж зэрэг компютерийн бүрэлдэхүүнийг удирддаг програмын багц юм.

Мөн Системийн програм хангамж нь компютерийн техник төхөөрөмж рүү хандалтыг ханган өгч удирддаг.


Компютерийн ажилыг удирддаг СИСТЕМИЙН ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ҮЙЛДЛИЙН СИСТЕМ (OPERATION SYSTEM) гэж нэрлэдэг.


Үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг : Үйлдлийн системийн ажилыг ерөнхий менежерийн үүрэгтэй харьцуулж болно.

Компютерийн ямар нөөцийг ашиглах, нөөцийн хувиарлалт гэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг.


НӨӨЦИЙН АШИГЛАЛТ(RESOURCES UTILIZATION) нь : Нөөц нь компьютерийн системд физик эсвэл виртуаль байдлаар байх боломжтой. Өөрөө

хэлбэл тухайн системд холбогдсон төхөөрөмжүүд эсвэл дотоод бүрдэл хэсгүүд бүр нь тухайн системийн нөөц юм. Харин виртуаль нөөцийн хувьд файлууд, сүлжээ, санах ойн хэсгүүд зэрэг орно. Тиймээс эдгээр нөөцийг ашиглахдаа зөв хуваарьлах нь гол асуудал юм. Ихэнх хэрэглэгчдийн хувьд өөрийн компьютер дээр ганцаараа ажиллах нь нөөцийн ашиглалт нь бага байдаг. Хэрвээ ямар нэгэн Мэйнфрэйм эсвэл Сервер компьюерт дээр олон хэрэглэгч зэрэг ажиллах гэдэг нь тухайн компьютерийн хувьд нөөц ашиглалт нь маш өндөр байна. Дээрх тохиолдолд хэрэглэгчид нь CPU,санах ой, оролт гаралтын төхөөрөмжүүд зэрэг нөөцүүдийг хуваан ашиглаж байгаа юм. Зөвхөн компьютер доторх нөөцүүд ч биш жирийн үед буюу хэрэглэгчид өөрсдийн компьютерээр сүлжээнд холбогдон ажиллаж байгаа үед тэд сүлжээ, серверүүд,принтерүүд зэрэг сүлжээний төхөөрөмжийн нөөцүүдийг хуваан ашиглаж байдаг. Тиймээс компьютерийн үйлдлийн систем нь нөөц хуваан ашиглахад зориулагдсан буюу хоорондоо тохиролцож нөөцийг хуваан ашиглаж байдаг.


Хэрэглэгчийн үүднээс авч үзэхэд олон хэрэглэгчид өөр өөр програм дээр зэрэг ажилласнаар системийн нөөцийг хувааж ашиглаж байгаа юм.

Энэ нөхцөлд компьютерийн нөөцийг хуваан ашигласнаар компьютерийн ашигтай ажиллагаа ихсэж байгаа юм. Үйлдлийн систем нь хэрэглэгч эсвэл бусад системд нөөц шаардлагатай үед тогтмол бэлэн байлгаж найдвартай ажиллагааг хангаж байх үүрэгтэй юм. Энэ бүхнийг үйлдлийн систем зохицуулж байдаг нь нөөцийн хуваарьлалт юм.