Конно Акицүгү

Конно Акицүгү
Цанын харайлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Конно Акицүгү
Төрсөн огноо 1944 оны 9 сарын 1
Төрсөн газар Саппоро, Хоккайдо
Нас барсан огноо September 5, 2019(2019-09-05) (75 насалсан)
Нас барсан газар Саппоро, Хоккайдо
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгө Саппоро 1972 70 м

Конно Акицүгү (Япон: 金野 昭次, 1944 оны 9 сарын 1 - 2019 оны 9 сарын 5) нь Японы Хоккайдо мужийн Саппоро хотод төрсөн, цанын харайлтын тамирчин юм.

Бага сургуулийн 3-р ангид байхаасаа эхлэн цанын харайлтаар хичээллэж эхэлсэн тэрээр Хоккай ахлах сургуулийг дүүргээд Нихон их сургуульд элсэн орж, тус сургуулийн цанын багийн дасгалжуулагч Яги Юүшироогийн удирдлага дор хичээллэж байв. Конно сургуулиа төгсөөд Хоккайдо Такүшокү Банканд ажилд оржээ.

1968 оны Греноблийн олимпод анх удаа эх орноо төлөөлөн оролцсон ч 70 метрийн төрөлд 24, 90 метрийн төрөлд 20-р байр эзэлжээ. 4 жилийн дараа олимпын наадмыг нутагтаа зохиохоор болоод байсан Японы баг тус наадамд хамгийн олон буюу 62 тамирчин илгээсэн ч тамирчид нь медаль зүүх битгий хэл шагналт байранд ч орж чадаагүй юм.

1972 онд төрсөн нутагтаа зохиогдсон олимпод 70 метрийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Уг төрөлд алтан медалийг Касая Юкио, хүрэл медалийг Аочи Сэйжи нар хүртэж, Японы тамирчид бүх медалийг зүүсэн ховор тохиолдол гарчээ. Конно 90 метрийн төрөлд 12-р байр эзэлсэн байна.

1976 оны Инсбрукийн олимпод шигшээ багийн нөөц тамирчнаар оролцсон боловч уралдааны замд гараагүй аж.

Зодог тайлсныхаа дараа цанын спортоос хөндийрч, банкандаа борлуулалт хариуцсан ажил хийж байв.

1998 онд Наганогийн олимпын бамбар Японоор аялах үед, 1 сарын 6-нд Саппоро хотоор явж өнгөрөхөд буухианы хамгийн эхний гүйгчийн үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нээлтийн ёслол дээр Игая Чихарү, Касая Юкио, Китазава Ёшихиро, Нагакүбо Хацүэ, Оотака Юүко, Хашимото Сэйко, Ямамото Хироми нарын хамтаар олимпын далбааг өргөсөн.

Конно 2019 оны 9 сарын 5-нд багалзуур хоолойн хорт хавдрын улмаас Саппоро хотын нэгэн эмнэлэгт нас нөгчжээ[1].

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "「日の丸飛行隊」金野さん死去 75歳 札幌五輪で銀". どうしん電子版. 北海道新聞社. 2019-09-09. Archived from the original on 2020-09-19. Retrieved 2019-09-09.