Коноэ Фүмимаро
Гүн Коноэ Фүмимаро (япон. 近衞文麿; 1891 оны 10-р сарын 12 — 1945 оны 12-р сарын 16) — Японы улс төрийн зүтгэлтэн, Японы 34 (1937 — 1939), 38 (1940 —1941) болон 39 дэх (1941) Ерөнхий сайд. Хөгжмийн зохиолч Коноэ Хидэмарогийн ах бөгөөд Ерөнхий сайд Хосокава Морихирогийн өвөг эцэг.

Фүживара гэх язгууртны гэр бүлээс гаралтай, эзэн хааны гэр бүлийн хамаатан. Дэлхийн 2-р дайны үед, ялангуяа Европын гүрнүүдийн Хятад, Энэтхэгийн колониудыг булаан авах зорилготой Японы газар нутгийг тэлэхийг дэмжигч бөгөөд санаачлагчдын нэг. Дэлхийг дахин хуваахыг зорьсон фашист Итали, нацист Германтай Японы холбоог бэхжүүлэхийг дэмжигч байсан.
Япон дайнд бууж өгсний дараа Коноэ Олон улсын шүүхээр шүүгдэх дайны гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтаж, шүүх хурлын гол яллагдагч нарын нэг байх ёстой байв. 1945 оны 12-р сарын 6-нд Японы парламент Макартурын шахалтаар Коноэг баривчлах шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч Японы дайны гэмт хэрэгтнүүдийг баривчлах журмын ачаар Фумимаро яллахаас зайлсхийж чаджээ. 1945 оны 12-р сарын 16-ны шөнө шоронд орохоос хэдхэн цагийн өмнө Коноэ хор ууж амиа хорложээ.