Jump to content

Константинос Тасулас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Константинос (Костас) Тасулас (грек. Κωνσταντίνος (Κώστας) Τασούλας; 1959 оны 7-р сарын 17-нд Янина хотод төрсөн) — Грекийн хуульч, улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 2025 оноос Грек улсын Ерөнхийлөгч. «Шинэ ардчилал» консерватив намын гишүүн. 2019-2025 онуудад Грекийн парламентын даргаар ажилласан. 2014-2015 онд Грекийн Соёлын сайд байсан.

Тэрээр Афины их сургуулийн хуулийн ангийг төгссөн.

1988-1989 онд Лондонд хуулийн фирмд ажиллаж байсан. 1990-1993 онд Грекийн гадаад худалдааны байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2006 онд "Шинэ ардчилал" намын парламентын төлөөлөгчийн орлогчоор томилогджээ.

2007 онд Грекийн Үндэсний батлан хамгаалахын дэд сайдаар томилогдов.

2010 оны 2-р сард парламент дахь “Шинэ ардчилал” бүлгийн Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.

2014-2015 онд Грекийн Соёлын сайдаар томилогдон ажилласан.

2019 оны 7-р сарын 18-нд парламентын даргаар сонгогдсон.

2025 оны 2-р сарын 12-нд Грекийн парламент дөрвөн шатны санал хураалтын дараа Константинос Тасулас авах ёстой 300 саналаас 160 санал авч, тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 3-р сарын 13-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.