Константин Симонов
Константин Симонов (орос. Константи́н Миха́йлович Си́монов, төрөхөд нь Кирилл гэж нэр өгсөн байсан; 1915 оны 11-р сарын 28-нд Оросын эзэнт улсын Петроград хотод төрж, 1979 оны 8-р сарын 28-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн зохиолч, яруу найрагч, кино зохиолч, нийгмийн зүтгэлтэн, цэргийн сэтгүүлч. ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар (1974), Лениний шагналтан (1974) Сталины 6 удаагийн шагналтан (1942, 1943, 1946, 1947, 1949, 1950). Халх голын дайнд оролцогч (1939), ЗХУ-ын 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч. ЗХУ-ын Зохиолчдын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1915 оны 11-р сарын 28-нд Петроград хотод хошууч генерал Михаил Симонов, угсаатан гаралтай Александра Оболенская нарын гэр бүлд төрсөн. Эцэг нь дэлхийн 1-р дайнд оролцож байгаад 1922 онд сураггүй алга болсон гэдэг.
1919 онд эх хүү хоёр Рязань хот руу нүүж, цэргийн шинжээч, цэргийн хэргийн багш, Оросын эзэн хааны армийн дэд хурандаа асан А.Г.Иванишевтэй гэрлэжээ. К.Симонов бага насаа гэр бүлээ дагаж цэргийн анги хуаранд өнгөрөөсөн гэдэг.
1935 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын сургуулийн оройн ангид ороод 1938 онд төгссөн байна.
1939 онд Монголд Халх голын дайны явцыг сурвалжлахаар томилогдож «Героическая красноармейская» сонинд хэвлэгдэж байв.
1941-1945 онд дайны сурвалжлагчаар ажиллаж олон арван зохиол, яруу найргаа туурвисан. 1941 оны 7-8-р сард тэрээр Валентина Серовад зорилсан алдартай "Хүлээ, намайг хүлээ" (орос. Жди меня) гэдэг шүлгээ бичсэн.
1944–1945 онд тэрээр чөлөөлөгдөж буй Баруун эргийн Украин, Румын, Карелийн Истмус, Болгар, Югослав, Чехословак, Польш, Германд томилолтоор явсан. Тэрээр Берлиний төлөөх эцсийн тулалдааны үеэр байж, 1945 оны 5-р сарын 8-нд Германы болзолгүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурахад оролцсон байна.
Дайны дараа түүний "Чехословакаас ирсэн захидлууд" (1945), "Слав найрамдал" (1945), "Югославын тэмдэглэлийн дэвтэр" (1945), "Хар тэнгисээс Баренцын тэнгис хүртэл: Дайны сурвалжлагчийн тэмдэглэл" эссений цуглуулга хэвлэгдсэн.
Дайны дараа Симонов 3 жил гадаадад олон тооны томилолтоор (Япон, АНУ, Хятад) ажиллаж, "Новый Мир" сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллажээ. Редакцын албан тушаалаасаа халагдсаны дараа тэрээр 1958-1960 онд Ташкент хотод амьдарч, ажиллаж, "Правда" сонины Төв Азийн бүгд найрамдах улсуудын тухай сурвалжилж байв.
Константин Симонов 1979 оны 8-р сарын 28-нд 63 насандаа уушгины хавдраар Москва хотод нас баржээ.
- 1915 онд төрсөн
- 1979 онд өнгөрсөн
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- Санкт-Петербургийн хүн
- Зөвлөлтийн зохиолч
- ЗХУ-ын сэтгүүлч
- Зөвлөлтийн яруу найрагч
- Сонины ерөнхий эрхлэгч
- Уянгын шүлэгч
- 20-р зууны зохиолч
- Ардчилсан Германы Урлагийн Академийн гишүүн
- Дэлхийн хоёрдугаар дайны сэтгүүлч
- М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч
- Хүндэт Тэмдэг одон шагналтан
- ЗХУ-ын Улаан тугийн одон шагналтан
- ЗХУ-ын Эх орны дайны 1-р зэргийн одон шагналтан
- Сталиний нэрэмжит шагналтан
- Сүхбаатарын одон шагналтан
- Лениний нэрэмжит шагналтан
- Лениний одон шагналтан
- Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар