Jump to content

Констфак

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Konstfack Урлаг, Гар урлал, Дизайны Их сургууль нь Шведийн Стокхольм хотод байрладаг, урлаг, гар урлал, дизайны чиглэлээр дээд боловсрол олгодог их сургуулийн коллеж юм.

Konstfack нь 1844 онд этнологич, зураач Нильс Манссон Манделгрен (Nils Månsson Mandelgren)-ийн санаачилгаар гар урчуудын чөлөөт цагаар суралцах урлагийн сургуулиар байгуулагдсан бөгөөд анх “Söndags-Rit-skola för Handtverkare” (“Гар урчуудад зориулсан Ням гаргийн зургийн сургууль”) нэртэй байв. Тус сургуулийг дараа жил нь Svenska Slöjdföreningen (өнөө үед Svensk form гэж нэрлэгддэг)-ийн зүгээс хариуцан авч, “Svenska Slöjdföreningens skola” хэмээн нэрийджээ. 1857 онд анхны хоёр эмэгтэй оюутан (Софи Гранберг ба Матильда Андерссон) элсэн орж, дараагийн жилээс албан ёсоор эмэгтэй сурагч элсүүлэх болсон.

1859 онд Konstfack нь төрийн сургууль болж, нэрээ “Slöjdskolan i Stockholm” (Стокхольм дахь гар урлалын сургууль) болгон өөрчилсөн. 1879 онд сургуулийн бүтцийн цогц шинэчлэлийн хүрээнд сургуулийг дөрвөн тэнхимтэй болгож, “Tekniska skolan” (Техникийн сургууль) хэмээн нэрлэжээ. Дараа нь 1945 оноос “Konstfackskolan” (Урлагийн тэнхимүүдийн сургууль) нэртэй болсон бөгөөд энэ үеэс хойш сургуулийг дараах мэргэжлийн чиглэлүүдэд хуваан зохион байгуулсан нь өнөөг хүртэл үндсэндээ хадгалагдсаар байна. Үүнд: Нэхмэл, гоёлын урлаг, баримал, керамик, тавилга ба дотоод засал чимэглэл, металл, зар сурталчилгаа ба хэвлэл.