Контр-Страйк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Counter - Strike (үүсэл гарал)[засварлах | edit source]

Контр-Страйк (англ. Counter-Strike, Сөрөг цохилт буюу сөрөг цохилт хэмээх уг тоглоом нь тактикийн болон буудалцаант видео тоглоом юм. Энэ хүү видео тоглоом нь анх Half-Life нэртэй тоглоомыг "Gooseman", Жесс Клифф нар шинэчилж “XP Valve” корпораци хөгжүүлж худалдаанд гаргасан. Сөрөг цохилт видео тоглоом нь анх 2003 оны эхээр худалдаанд гаргахдаа Microsoft Windows үйлдэлийн систэм, Xbox дээр ажилуулж тоглохоор зохиогдож байсан бөгөөд 2013 оны 1 дүгээр сард Linux , OS X хоёрт тоглож болхоор худалдаанд гарсан. Мөн анхандаа сөрөг цохилт видео тоглоом маань 1.5 хэмээх загвараар гарж байсан бөгөөд үүний засварлагдан 1.6 хэмээх төгс загварын 2003 ондоо багтаан гарсан юм. Түүнээс хойш албан ёсны хувилбараа өргөжүүлж, Counter-Strike: Condition Zero, Counter-Strike: Source, Counter-Strike: Global Offensive зэрэг цувралуудыг гараад байгаа билээ. Уг тоглоомд алан хядагчид болон алан хядагчидтай тэмцэх тусгай багынхан гэсэн хоёр багт хуваагдан өрсөлддөг. Өгөгдсөн даалгаварыг биелүүлэх буюу эсрэг талаа буулган авж чадсан тал нь хождог.Мөн багын ажилгаа их шаардах бөгөөд дайралтын олон стратегийг өөрсдийн багын гишүүдийн ур чадвар, онцлогт тааруулан боловсруулж тоголдог. Судалгаагаар авч үзхэд 2011 оны 8 дугаар сарын байдлаар Контр-Страйк нь 25 сая борлуулагдсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн цар хүрээг өргөжин тэлсээр тоглоомын хорхойтон хэн бүхнийг шунан дурлуулж чадсан гайхалтай видео тоглоомуудын нэг юм. Би л гэхэд энэхүү тоглоомыг анх 2004 онд хаа ганц найз нөхөдтэйгөө тоглож сурч байсан. Тэрнээс хойш видео тоглоом тэр бүр тоглоод байхаа больж хичээл номондоо илүү анхааралаа хандуулах болсоноор их олон жилийн дараагаас буюу 2012 оны эхээр л нэг тоглож эхэлсэн ба багаар хэрхэн тоглох, хэрхэн стратеги зохиож, ямархуу техник хэрэглэх зэрэгт сонирхолтой болж улам ихээр татагдаж эхэлсэн юм. Үүний дараагаас багын ажилгаанд илүү анхаарах болж хаа ганц тоглохдоо янз бүрийн стратек зохиож цагыг зугаатай өнгрөөх болсон.[1]

Миний бодлоор эрэгтэй хүн бүхэн жаахан байхдаа найз нөхөдтэйгөө ямар нэгэн байдлаар мод, төмрийг буу болгон олуулаа тэнцүү хуваагдаж байгаад тулалдаж тоглодог нь хорвоогын ёс юм шиг байгаа юм. Энэ нь эрэгтэй хүнд байдаг төрөлхийн овог аймаг, гэр бүлээ бусдаас хамгаалах, ан агнуур хийх гэх мэт ерөнхий раншингийн хэлтэрхий юм шиг байгаа юм. Тийм болохоор миний болон манай ах, үеийн хүүхэд багачууд ямар нэг хүлэг баатар, жанжин болон мод, төмрөөр өөрсдийн гэсэн зэвсэгийг хийж тоглодог байсан бол өнөө үед хүүхдүүд жинхэн бууг дуурайлган хийсэн тоглоомон буугаар тоглодог болсоноор хүүхэд багачуудын тоглоом улам л хурдацтай хөгжсөөр байгаа нь илт юм.

Харин өнөө үед мэдээлэл холбооны технологи өндөр хөгжсөн үед энэ тоглоом нь биет хэлбэрээс цахим хэлбэрт шилжэн хөгжсөн. Энэхүү тоглоом нь одоо та бүхэнд танилцуулж буй Counter-Strike видео тоглоом юм. Хэрхэн? Яаж? Баталах юм гэжүү? Энэ их хялбар яагаад гэвэл та гэрээсээ гараад “PC Game” гэсэн тодотголтой видео тоглоомын газарт ороод үзээрэй. Тэнд та бага балчираас авхуулаад жаран настай томчууд хүртэл хамтдаа суучихсан цахим тулаан хийж байхыг харах болно.

Мөн нэмж хэлхэд видео тоглоом нь сайн ба сөрөг талтай. Хэдий насны хүн, ямархуу тоглоом, гэдэгээсээ хамаарч тухайн хүнийхээ сэтгэхүйд тааруулан тоглоомыг нь зөв тааруулж тоглуулбал тийм ч муу зүйл биш юм. Энэ нь ухаан сийрүүлж, сэтгэлгээ зэрэгт сайнаар нөлөөл гэдэг нь тодорхой. Мэдээж энэхүү асуудлыг видео тоглоом судлаачид аль хэдийнэ судалж мэдээд урт гээ ч нь жагсаалт гаргачихсан биз. Мөн видео тоглоом бүтээгчид маань ч тоглоомуудаа тэдээс тэдэн насныханд зориулав гээд тодорхойлчихсон байдаг. Уг Counter-Strike видео тоглоомыг бол 17 наснаас дээш насныханд зориулсан байдаг.

Тоглоомын давуу тал[засварлах | edit source]

Уг тоглоомыг тоглосноор тоглогчдод цэрэг зэр зэвсгийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болдог Үүнд:

1. Цэргийн техник галт зэвсэгтэй харьцах мэдлэг.Жишээ нь гар буу, винтов, снайпер гэх мэт. Эдгээр нь хэдий кибер ч гэсэн. Онч, тусгалын зай, сум хэд үсэрдэг гэх мэт ...

2. Зэвсэгт халдлага бослого үймээнд зориулсан тактикын сургуулилт болно. 5 хүнтэй 2 баг хоорондоо тэмцэлдэх бөгөөд энд давшилт, хориглолт, отолт гээд стратегиуд. Эдгээр нь тухайн үед болж байгаа үйлдэлд хэр хурдан хариу үзүүлэх дүгнэлт хийх гэх мэт чадварууд давхар эзэмшүүлнэ...

3. Багаар ажиллах болон ганцаарчилсан байдалд бэлэн байх сэтгэл зүйтэй болно.Мөн зэвсгийн хүчээр муу байлаа ч зөв байрлалаа эзлээд тогловол жинхэнэ төгс тоглолт гарах болно. Тоглоомын явцад удаа дараа олон ялагдахад ирэх эсрэг багийн сэтгэл санааны дайралтад бэлэн байх мөн хэрэгтэй.

Манайхны зарим Цэрэг цагдаагын бие бүрэлдэхүүн тактик боловсруулах үүднээс уг тоглоомыг тоглодог байгаа.

Тоглогчдыг тоглолтын явцад ямар хүн бэ эзэмшсэн чадвар зэргийг хангалттай мэдэж авч болно.

Тоглогчдыг тоглолтын хэв маягаар шинжихүй[засварлах | edit source]

Жур байлдагч:[засварлах | edit source]

- Багийн хамгийн муу тоглогч гэж хэлж болно. Учир нь эдгээр гишүүд бусдынхаа төлөө огт явдаггүй. Мөн багын гишүүддээ тус болж чадахгүй байх тохиолдол бий. Учир нь байрлал эзлэх, байг онолт муу, багын гишүүдийг огт сонсдоггүй, огт мэддэггүй. Ихэвчлэн эдгээр нь шинэхэн тоглогчид иймэрхүү байдаг.[2]

Хувиа хичээгч:[засварлах | edit source]

- Байлдааны үед үргэлж тулааны шугамын хамгийн ард байнга үлддэг. Хүнд тулааны үеэр хэцүү байдалд орсон гишүүдэд тусламж үзүүлдэггүй. Хувийн аюулгүй байдлыг маш сайн хангадаг. Эдгээр тоглогчид нь тийм ч сайн оновчтой бууддаггүй. Үргэлж хувиа хичээснээс болж аз муутай байдаг. Эдгээр тоглогч нар нь ихэвчлэн хулчгарууд байдаг.[3]

Ганцаарчилсан тоглолттой тоглогч:[засварлах | edit source]

- Зөвхөн их хүн алахын төлөө явдаг, Дайсны аль болох хамгийн бага цустай хүнийг нь устгадаг. Зэвсгийн хувьд боломжийн ааш зангийн хувьд сагсуу онгироо хүмүүс байдаг.[4]

Гол тоглогч:[засварлах | edit source]

- Багийн төлөө тоглодог. Байж болох бүх сайн чадварыг эзэмшсэн гэж хэлж болно. Багийн ахлагчыг болон багийнхнаа дэмжин багийг ялалтанд хүргэх бүх арга замыг эрэлхийлдэг чухал тоглогч. Сэтгэлзүйн бэлтгэлтэй, өөрийгөө удирдах, хянах чадвар сайтай мэдрэмжтэй тоглогчид байдаг.[5]

Энэхүү тоглоом нь дан ганц Монголд төдийгүй дэлхийн ихэнхи улсуудад тархаад зогсохгүй Спортын төрөлд ороод байгаа шилдэг кибер тоглоомуудын нэг билээ. Монголын нөхцөлд энэхүү төрөлд Улсын аврага, клубуудын хоорондох бооцоот тэмцээн зэрэг олныг хамарсан өргөн цар хүрээтэй болдгоороо гамеруудын дунд их эрэлттэй сонирхол татахуйц болоод байгаа билээ.[6]

Дүгнэлт[засварлах | edit source]

Ингээд эцэст нь хэлэхэд ганц энэ тоглоомыг гэлтгүй бүх кибер тоглоомыг хэмжээ хязгаартай өөртөө анхааралтай тоглох нь зүйн хэрэг. Эс тэгвээс муу үр дүнг авчирч болно. Гэхдээ спорт гэдэг үүднээс хандан тогловол та магадгүй амжилтанд хүрэхч юм билүү. Энэ бол КИБЕР СПОРТ.[7]

  1. https://mn.wikipedia.org/wiki/Counter-Strike
  2. http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html
  3. http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html
  4. http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html
  5. http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html
  6. http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html
  7. http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html