Jump to content

Кооно Таканори

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кооно Таканори

Цанын хоёр төрөлт
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКооно Таканори
Төрсөн огноо (1969-03-07) 3 сарын 7, 1969 (57 настай)
Төрсөн газарНагано, Шимо-Такаи тойрог, Нозава Онсэн тосгон
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байрАльбервилль 1992 3 x 10 км баг
Алтан медаль – нэгдүгээр байрЛиллехаммер 1994 3 x 10 км баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЛиллехаммер 1994 15 км хувь
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрФалун 19933 x 10 км баг
Алтан медаль – нэгдүгээр байрТандер Бэй 19954 x 5 км баг

Кооно Таканори (河野 孝典 Kōno Takanori?) (1969 оны 3 сарын 7-нд төрсөн) нь Японы цанын хоёр төрөлтийн тамирчин юм.

1969 оны 3 сарын 7-нд Нагано мужийн Шимо-Такаи тойрог, Нозава Онсэн тосгонд төрсөн тэрээр 5 настайгаасаа цанаар гулгаж сурсан бөгөөд тосгоныхоо бага сургуулийн 4-р ангид байхдаа цанын харайлт, дунд сургуулийн 1-р ангид байхдаа хоёр төрөлтөөр хичээллэж эхэлсэн байна. Нагано мужийн Татэяма-Минами ахлах сургууль, Васэда их сургуульд суралцаж төгсөөд 1991 оноос Нозава Онсэн цанын клубт харьяалагдах болжээ.

2 олимпод оролцон, багийн төрөлд 2 алтан медаль зүүсэн Кооно хувийн төрөлд 1994 оны өвлийн олимпоос мөнгөн медаль хүртжээ. Кооно өдгөө Японы Олимпын Хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.