Копенхагены их сургууль

Копенхагены их сургууль (дани. Københavns Universitet, англи. The University of Copenhagen) - Дани улсын хамгийн ууган их сургуулиудын нэг бөгөөд хамгийн том сургалт, судалгааны байгууллага юм. 1479 онд I Кристиан хаан үүсгэн байгуулсан байна. Эхэндээ зөвхөн шашин судлалын анги ажиллаж байв. 1736 онд Хууль зүйн анги байгуулагдсан (1848 онд өргөжин тэлж, Төр, хуулийн анги гэсэн нэр авсан). 1788 онд философи, анагаах ухааны ангиууд, 1850 онд байгалийн ухаан, математикийн ангиуд байгуулагдсан. Копенхагены их сургууль нь бүх нийтийн Ромын католик сүмийн нэг хэсэг байв.
Их сургуулийн зургаан факультет нь оюутнуудад хүмүүнлэг, хууль зүй, шинжлэх ухаан, эрүүл мэнд, теологи зэрэг 200 төрлийн сургалтын хөтөлбөр санал болгож хэрэгжүүлдэг байна.
Копенхагены их сургууль нь олон төрлийн чиглэлээр эрдмийн зэрэг олгох сургалт явуулдаг.
Алдарт оюутан багш нар
[засварлах | кодоор засварлах]- Карл Фердинанд Аллен — түүхч, археологич.
- Арни Магнуссон — түүхч, Умард Европт анх хүн амын тооллог явуулсан.
- Петр Георг Банг — хуульч, төрийн зүтгэлтэн.
- Нильс Бор — физикч, квантын механик үүсгэн байгуулагчдын нэг.
- Вигго Брёндаль — данийн хэл зүйч.
- Петер-Олуф Брэндштед — данийн археологич, ректор.
- Эрих Христиан Верлауф — түүхч, ректор.
- Нильс Геммингсен — философич.
- Могенс Глиструп — улс төрч, өмгөөлөгч.
- Карл Гоос — улс төрч, хуулийн профессор права, ректор.
- Ганс Кристиан Грам — бактериологич, бактери будах аргыг нэвтрүүлэгч.
- Карл Адольф Гьеллеруп — Нобелийн уран зохиолын шагналтан (1917).
- Христиан Георг Натан Давид — эдийн засагч; Данийн сангийн сайд.
- Карл Вернер — хэл судлаач.
- Сёрен Кьеркегор — философич, зохиолч, протестант шашин судлаач.
- Карл Георг Ланге — физиологич, сэтгэл судлаач, философич, анатомийн профессор.
- Йохан Николай Мадвиг — хэл судлаач, төрийн зүтгэлтэн.
- Кирстин Мейер — данийн анхны физикийн доктор.
- Петер Людвиг Панум — эмч, физиологич, ректор.
- Юлиус Петерсен — математикч.
- Георг Свердруп — хэл судлаач.
- Йенс Скоу — химич, Нобелийн шагналтан-Na+-K+-АТФазы нээлт хийсэн.
- Кай Стрэнд — одон орон судлаач.
- Петер Фридерик Сум — орчуулагч.
- Хелле Торнинг-Шмитт — төрийн зүтгэлтэн Данийн ерөнхий сайд (2011—2015).
- Метте Фредериксен —төрийн зүтгэлтэн Данийн ерөнхий сайд (2019—өнөө хүртэл).
- Йоханнес Карстен Хаух (1790—1872) — зохиолч, амьтан судлалын доктор.
- Пит Хейн — эрдэмтэн, зохиолч, зохион бүтээгч, инженер.
- Генрих Шарлинг (1836—1920) — шашин судлаач бөгөөд зохиолч.
- Ханс Эрберг (1920— 2010) — латин хэл судлаач.
- Кристиан Эрслев — эрдэмтэн, түүхч, ректор.