Кори Брюэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кори Уэйн Брюэр (англ. Corey Wayne Brewer, 1986 оны гуравдугаар сарын 5-нд Теннесси мужийн Портленд хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд «Хьюстон Рокетс» багт тоглодог. Тэр Флоридагийн коллежийн багт байхдаа 2006, 2007 онуудад NCAA-н аварга болж байв. 2007 онд драфтын долоо дахь сонголтоор Миннесота Тимбервулвз багт элсэж байв.

Товчхон[засварлах | edit source]

Брюэрийн Миннесотад элссэн эхний улирал, дунджаар 22.8 минутыг талбай дээр өнгөрүүлсэн бөгөөд оролцсон тоглолтын тоо залуу тоглогчийн хувьд боломжийн байв. 79 тоглолт. Оноо авалт, самбараас бөмбөг авалтын үзүүлэлт тун хангалтгүй байсан тул дараа улиралд хоёрдугаар багт тогтмол сууж өнгөрүүлсэн. 2009-2010 оны улиралд онцгой байж чадсан. Улирлын бүх гараанд гарч 13.0 оноо дунджилсан нь Нью-Йорк Никс, Даллас Маверикс багууд саналаа тавих шалтгаан болов. Брюэр 2011 онд Даллас Маверикс багт гурван жилийн 8 сая долларын цалинтай элссэн.[1] Зургаадугаар сард Даллас НБА-гийн шувтаргын тоглолтонд Майами Хит багтай тунаж зургаан тоглолт хийн аваргалахад Брюэр сэлгээгээр оролцож нийт 9 оноо авч байжээ.[2]

2011 онд Испанийн Руди Фернандесийн хамт Денвер Наггетс багийн хүсэлтээр[3] очсон бөгөөд Брюэр тухайн ондоо 8.9, 2013 онд 12.1 оноо дунджилж бусад үзүүлэлт нь урьдны адил тааруу байсаар байв. Брюэр хурдтай тоглолтыг үзүүлдэг бөгөөд үе үе цагираганд үзүүштэй тохолт хийдэг бөгөөд холын зайн шидэлт төдийлөн гүйцэтгэдэггүй.

Миннесота баг нь түүнийг 15 сая доллараар гурван жилийн турш цалинжуулан тоглуулах гэрээг 2013 оны долоодугаар сарын 12-нд үзэглэжээ.[4]

2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд «Миннесота», «Хьюстон», «Филадельфия» гурвалсан багийн хэлэлцээрээр «Хьюстонд» нэгдсэн.[5]

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]