Jump to content

Кофейн агуулсан ундаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кофейн агуулсан ундаа гэдэг нь кофейныг агуулдаг ундаа бөгөөд кофеин нь дэлхий даяар хууль ёсны хэрэглээтэй сэргээш бодис юм. Зарим ундаа байгалиасаа кофейн агуулсан байдаг бол зарим нь үйлдвэрлэлийн явцад кофейноор баяжуулсан байдаг. Хамгийн түгээмэл байгалийн кофейн агуулсан ундаанууд нь кофе ба цай бөгөөд эдгээрийг (халуун эсвэл хүйтэн хэлбэрээр ихэвчлэн хэрэглэдэг) ихэнх дэлхийн соёлд хэрэглэгддэг. Харин хиймлээр кофейн агуулсан ундаанууд нь тодорхой үйлдвэрлэлийн явцад бий болдог. Үүнд зарим хийжүүлсэн ундаа (голчлон Кола ундаа) мөн хэрэглэгчийг энгийн үед унтах ёстой үедээ идэвхтэй байлгах зорилготой эрч хүчний ундаанууд орно.

Кофейн агуулсан ундааг ихэвчлэн бие махбод болон сэтгэл зүйн үйлчлэлийг нь авах зорилгоор хэрэглэдэг. Жишээлбэл, өрнөдийн соёлд өглөөний цайнд кофе эсвэл цай уух нь “өөрийгөө сэргээх” зорилготой байдаг бол оюутнууд шөнөжин хичээл хийх эсвэл зугаа цэнгэлийн үед сэргэлэн байхыг хүсдэг учраас эрч хүчний ундаа уух нь элбэг. Гэхдээ кофейныг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодын хамаарал үүсгэж болно. Хэрэглэгч эрч хүчний ундааг сүүлд ууснаас хойш 24 цагийн дараа толгой өвдөх, ядрах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэнээр кофеин хэрэглэх хэрэгцээг таньж болно. Зарим худалдааны зориулалттай ундаанд гуарана хэмээх Өмнөд Америкийн жимс агуулагддаг бөгөөд уг жимсний кофейны агууламж нь кофены буурцагнаас хоёр дахин их байдаг.