Краковын Үндэсний музей
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Краковын Үндэсний музей | |
|---|---|
| Muzeum Narodowe w Krakowie | |
Краковын Үндэсний музейн төв байр | |
| Цахим хуудас | mnk |
Краковын Үндэсний музей (Польш: Muzeum Narodowe w Krakowie) — Польшийн Краков хот дахь, улсын бүртгэлтэй урлагийн музей.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тус музей нь 1879 оны 10-р сарын 7-нд Краков хотын зөвлөлийн шийдвэрээр байгуулагдаж, хотын төв захын талбай дээрх Краковын бөс барааны танхимын хоёр танхимд байрладаг байв.

Музейн цуглуулга Краков хотын иргэдээс ирсэн уран зураг, уран баримал, сийлбэр, гар урлалын бүтээл зэрэг өгөөмөр хандивын ачаар олширсон. Музей түүхэн барилгуудад, ялангуяа нас барсан Краковын зураачдын хувийн байшинд шинэ салбаруудаар нэгдэж байв.
1934 онд шинэ, орчин үеийн музейн барилгыг барьж эхэлсэн. Эхний байрыг зөвхөн 1970 онд ашиглалтад хүлээлгэн өгчээ.
2017 оны 5-р сараас тус музейд Леонардо да Винчигийн алдарт “Эрминтэй хатагтай” (Итали: Dama con l'ermellino) уран зураг хадгалагдаж байна.
Салбарууд
[засварлах | кодоор засварлах]Краковын Үндэсний музей төв байрнаас (5 сарын 3-ны гудамж дахь 1 байшин) гадна дараах байгууллагууд хамаардаг:
- Краковын бөс барааны зах дахь 19-р зууны Польшийн урлагийн галерей.
- Эмерик Гуттен-Чапскийн музей (Польш: Muzeum Emeryka Hutten-Czapskiego, ul. Piłsudskiego 10-12).
- Ян Матейкогийн музей (Польш: Dom Jana Matejki, ul. Floriańska 41)
- Станислав Выспянскийн музей (Польш: Muzeum Stanisława Wyspiańskiego, ul. Szczepańska 11).
- Чарторыйский нарынхны музей (Польш: Muzeum Czartoryskich, ul. św. Jana 19)
- Чарторыйский нарын номын сан (Польш: Biblioteka Czartoryskich, ul. św. Marka 17).
- Закопане хот дахь Карол Шимановскийн музей.
- Юзеф Мехофферын музей (Польш: Muzeum Józefa Mehoffera, ul. Krupnicza 26)
- Хамба лам Эразм Чиолекийн ордон (Польш: Pałac biskupi Erazma Ciołka, ul. Kanonicza 17)
- Европын соёлын «Европеум» төв (Польш: Ośrodek Kultury Europejskiej „Europeum”, pl. Sikorskiego 6).