Крисоколла

Крисоколла (Англи: Chrysocolla) нь цэнхэр-ногоон (циан) өнгөтэй, зэсийн хоёрдогч гаралтай бага зэргийн хүдэрт тооцогдох эрдэс юм. Түүний Мосын хатуулаг нь 2.5-аас 7.0 хүртэл хэлбэлздэг. Крисоколлань зэсийн хүдрийн биетийн исэлдэлтийн бүсэд үүсдэг бөгөөд кварц, лимонит, азурит, малахит, куприт болон зэсийн бусад хоёрдогч эрдсүүдтэй хамт тохиолддог.
Энэ эрдэс нь ихэвчлэн бөөрөнхий, усан үзэм шиг хэлбэртэй бөөгнөрөл, царцдас маягийн тогтоц эсвэл судлын дүүргэлт хэлбэрээр илэрдэг. 2006 онд хийгдсэн судалгаагаар крисоколла нь зэсийн гидроксидын эрдэс болох спертиниит, аморф цахиур болон усны микроскоп холимог байж болохыг тогтоосон байна.
Эрдэнийн чулуу
[засварлах | кодоор засварлах]Оюутай харьцуулахад арай илүү түгээмэл тархсан, олдоц сайтай бөгөөд тод цэнхэр, цэнхэр-ногоон өнгөтэй тул крисоколла нь эрт дээр үеэс сийлбэр, гоёл чимэглэлийн үнэт чулуу болгон ашиглагдаж иржээ. Мөн мөнгөн болон алтны дарханд оюуны оронд өргөн хэрэглэгддэг бөгөөд боловсруулах, хэлбэржүүлэхэд харьцангуй хялбар байдаг.
Крисоколлагийн хатуулаг нь чулуу үүсэх явцад шингэсэн цахиурын хэмжээнээс хамааран ихээхэн ялгаатай байдаг. Ерөнхийдөө бараан хөх өнгийн крисоколла нь хэт зөөлөн тул үнэт эдлэл хийхэд тохиромжгүй байдаг бол цэнхэр, ногоон болон цэнхэр-ногоон өнгийн крисоколлань ойролцоогоор 6 хүртэлх хатуулагтай байж, оюутай төстэй шинж чанартай байдаг.
Крисоколла хальцедон нь кварцын ордод үүсдэг, цахиураар их хэмжээгээр баяжсан крисоколлагийн нэг хэлбэр бөгөөд маш хатуу болж, Мосын хатуулаг нь 7-д ойртдог.