Jump to content

Кристианстад Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кристианстад Их Сургууль нь Швед улсын Кристианстад хотод байрладаг. 1977 онд байгуулагдсан тус сургууль нь Шведийн хамгийн сүүлийн үеийн дээд боловсролын байгууллагуудын нэг хэдий ч уг бүс нутагт дээд боловсролын уламжлал эртнээс улбаатай. Багшийн боловсрол 1835 оноос, cувилахуйн сургалт 1893 онд эхэлсэн.Техникийн боловсрол 1912 онд үүссэн.

Тус сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр нь 2012 оноос хойш Шведийн Дээд Боловсролын Зөвлөлөөс улсын хэмжээнд шилдэг 3-т багтсан бөгөөд 2012, 2017 онуудад 1-р байранд жагсч байжээ. 1995 онд Кристианстад Их Сургууль өнөөгийн үндсэн кампус руугаа нүүсэн. Өнөөдөр тус сургуульд 12,000 гаруй оюутан төрөл бүрийн чиглэлээр суралцаж байна.

Сургалтын хөтөлбөрүүдэд багшийн боловсрол, зан үйл судлал, нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, инженерчлэл зэрэг багтана. Мөн тус сургууль нь Европын Их Сургуулиудын Холбооны гишүүн мөн Erasmus хөтөлбөрт оролцогч сургууль. Оюутны холбоо гэгддэг оюутны удирдах байгууллага бол Кристианстад Стунденткар юм.