Кристят
Кристят (Christite) нь TlHgAsS₃ химийн томьёотой эрдэс юм. Уг эрдсийг АНУ-ын Геологийн албаны гишүүн, доктор Чарльз Л.Крист-ийн нэрээр нэрлэсэн. Кристят нь ихэвчлэн хүрэн улаан эсвэл тод улбар шар өнгөтэй байдаг ба нягт нь 6.2, харин Моосын хатуулгийн шаталбарт 1–2-ын хооронд орно. Адамантин (алмаазан мэт) гялалзсан өнгөлгөөтэй бөгөөд улбар шар судал үлдээнэ.Кристятийн болор тогтолцоо (crystal system) нь моноклин буюу болзошгүй болор ангиллууд нь хоёр дахин тэгш хэмтэй, тольт хавтгайн тэгш хэмтэй, эсвэл хоёр дахин тэгш хэм ба тольт хавтгай хосолсон хэлбэрүүд байдаг. Энэ нь радиаль тэгш хэм, тольт хавтгайн тэгш хэм, эсвэл хоёр дахин тэгш хэмийн тэнхлэгт перпендикуляр тольт хавтгайн тэгш хэмтэй байж болохыг илтгэнэ.
Кристят нь анизотроп эрдэс бөгөөд энэ нь хэмжилтийг өөр өөр чиглэлд хийхэд шинж чанарууд нь ялгаатай өөр өөр байдгийг илтгэнэ. Хавтгайн туйлширсан гэрэлд түүний өнгө алтлаг шар харагддаг. Мөн хос хугаралтай (birefringent) тул хоёр өөр хугарлын илтгэлцүүртэй. Үүнийг хөндлөн туйлтай микроскопоор харахад эрдсийг эргүүлэх явцад өнгө нь өөрчлөгдөж буйгаар ажиглаж болно
Кристят нь Невада мужийн Карлины уурхайд доломит чулуулагт үүссэн гидротермаль судлуудад барит (baryte) тай хамт байх бөгөөд мөн Хятадын Ланмучан ордын мөнгөн усны хүдрийн хонхорцог хэлбэрийн хуримтлалд үүсдэг.