Jump to content

Куинс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Куинс (Англи: Queens /kwiːnz/) — АНУ-ын Нью-Йорк хотын таван дүүрэг, тойргийн хамгийн том (280 км²) нь юм. Лонг Айленд арлын баруун үзүүрт байрладаг энэ дүүрэг нь Бруклин тойрог, зүүн талаараа Нассау тойрогтой хиллэдэг бөгөөд Манхэттен, Бронкс, Статен Айленд дүүрэг, мөн Нью-Жерси мужтай далайгаар хиллэдэг. Куинс бол дэлхийн хамгийн олон хэлтнүүдийн хамгийн олон үндэстэн ястан оршин суудаг дүүрэг юм.

Куинс дүүргийн газар зүйн байршил

2020 оны хүн амын тооллогоор 2,405,464 хүн амтай Куинс дүүрэг нь Нью-Йорк мужийн Кингс Каунти (Бруклин)-ийн дараа ордог хоёр дахь хамгийн олон хүн амтай дүүрэг. Хэрэв Куинс тусдаа хот байсан бол Нью-Йорк хот, Лос-Анжелес, Чикаго зэрэг үлдсэн дүүргүүдийн дараа АНУ-д хүн амаараа 4-т орох байсан. Куинс бол Нью-Йорк хотын хүн ам шигүү суурьшсан 4 дэх дүүрэг бөгөөд АНУ-ын хүн ам шигүү суурьшсан дөрөв дэх дүүрэг юм. Куинс нь маш олон янз бөгөөд оршин суугчдынх нь 47% орчим нь гадаадад төрсөн хүмүүс байдаг юм.

Нью-Йорк хотын 5 дүүрэг
Засаг захиргаа Хүн ам Газар нутаг Хүн амын нягтрал ДНБ
Дүүрэг Тойрог (2020) км кв.км ноогдох хүн тэрбум

(US$, 2024)

The Bronx / Бронкс Бронкс 1,472,654 109.2 13,482 58.323
Brooklyn/ Бруклин Кингс 2,736,074 179.7 15,227 145.934
Manhattan/ Манхэттен Нью-Йорк 1,694,251 58.7 28,872 1,006.673
Queens / Куинс Куинс 2,405,464 281.6 8,542 143.131
Staten Island / Стэйтн айланд Ричмонд 495,747 149.0 3,327 23.779
City of New York / Нью-Йорк хот 8,804,190 778.2 11,314 1,354.061
Нью-Йорк муж 20,201,249 122,049.5 166 2,297.028