Кура гол
Харагдац

Кура́ гол (турк. Kura, гүрж. მტკვარი Мтква́ри, азерб. Kür, арм. Կուր Кур) — Ар Кавказын хамгийн том гол. Туркийн газар нутаг дахь Арменийн өндөрлөгийн 2720 м өндрөөс эх аваад Турк, Гүрж, Азербайжан зэрэг 3 улсын нутгаар урсаж Каспийн тэнгист цутгадаг гол юм. Кура голын урт нь 1360 км бөгөөд ус цуглуулах бүс нутаг нь 188 мянган км².
Энэ голыг гүржүүд — Мтква́ри (гүрж. მტკვარი) гэж нэрлэдэг бөгөөд «сайхан ус» гэсэн утгатай ажээ.
Кура гол 36% цас, 30% гүний ус, 20% бороо, 14% цэвдэг зэргээс тэжээгддэг байна.
Кура голын эрэг дээр Боржоми, Гори, Мцхета, Тбилиси, Рустави, Мингечевир, Евлах, Зердаб, Сабирабад, Ширван, Сальян хотууд байдаг.